Эболагийн эсрэг эм, вакцин гарган авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Эбола вирусын эсрэг вакцин болон эмийг гаргаж авчээ. Олон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Doctors Without Borders” байгууллага эбола-цусархаг халууралт өвчтэй хүний эмчилгээнд хэрэглэх эм болон уг өвчинг тусаад эдгэрсэн хүний цуснаас гаргаж авсан вакциныг Баруун Африкийн өвчтөнүүдэд анх удаагаа турших гэж байна.

  Туршилтанд "FujiFilm Holdings" компанийн дэргэдэх Тояма химийн лабораторит гарган авсан вирусын эсрэг үйлдэлтэй Agivan, favipiravir зэрэг эмүүдийг ашиглах юм байна. Эмнэл зүйн туршилтыг Францын эрүүл мэнд, анагаах ухааны хүрээлэн Гвинейн өмнөд этгээдийн Gueckedou-д хийх аж.


Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top