54 настай иргэн боом өвчин туссан нь батлагдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл лабораторийн шинжилгээгээр 54 настай эрэгтэй боом өвчин туссан нь батлагдсан байна. Өвчтөн нь 54 настай эрэгтэй бөгөөд одоогоор биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд баруун гарын хаван ихэсч, сарвуунаас баруун мөр, цээж хүртэл хавагнасан байдалтай байна. Биеээр нь олон тооны цэврүү үүсэн ядам хурууны үен дээрх шарх харлаж, цэврүү үүсч хавагнажээ.

                                                                                                                       Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top