АНУ-д эмчлүүлж байсан эмч Мартин Салиа өчигдөр 11:00 цагийн орчим амьсгал хураасан байна. Тэрбээр Баруун Африкийн Сьерра Леонд ажиллаж байхдаа эбола вирусын халдвар авчээ. Эмчийг өнгөрсөн бямба гаригт АНУ-д авчирч эмчилгээ хийж эхэлсэн ч өчигдөр ийнхүү нас барсан байна.
Түүнийг АНУ-л авчрах үед их хэмжээний жин алдаж, биеэр нь улаан зүйл туурсан байсан гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээллэсэн байна. Мартин Салиа амиа алдсан гэх мэдээлэл нийтэд цацагдсны дараа Сьерра Леон улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома эмчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж “Таны гавьяаг хойч үе минь мартах учиргүй” гэж хэлжээ. Эболагаар өчигдөр тус улсад хоёр хүн амиа алдаж, 19 хүн халдвар авчээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )