Энэтхэгт эбола вирусын халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Энэтхэг улсад эбола вирусын халдвар илэрчээ. Энэтхэгийн эрүүл мэндийн байгууллагын албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар  өвчтөн Либери улсад байхдаа эбола вирусын халдвар авч, тэндээ эмчилгээ хийлгэж байгаад эдгэрч, нутагтаа эргэн ирсэн байна. Гэвч өвчтөний үрийн шингэнээс эбола вирусын эерэг урвал илэрсэн байна. Одоогийн байдлаар түүнийг олон нийтээс тусгаарлаад байгаа аж. Өвчтөн нь 26 настай бөгөөд одоогийн байдлаар түүний бие дээр шижигтэй шинж тэмдэг илрээгүй байна.  Энэтхэг улс өвчтөний үрийн шингэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл олон нийтээс тусгаарлажээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top