Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна. Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ. Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь хэд хэдэн давуу талтай юм.
Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Хувь хүний ажлын орчин, ачаалал, амьдарлын хэв маяг,сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний анзаардагүй өдөр тутмын зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ. Уг зөвлөгөөнд эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлдөг зарим шалтгаан, эмгэгийг мэдээлж байгаа болно.
Шалтгаан
Түр зуурын бүюү амьдралын хэв маягтай холбоотой эр эсийн тоо цөөрөх:
Хавдар
Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд сөрөг нөлөөтэй. Эмийн эмчилгээнд эсийн хуваагдлын эсрэг болон эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ бүгд эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг.
Тухайн хүнийн лабораторын болон багажын шинжилгээнүүдэд ямар нэг эмгэг өөрчлөлт илрэхгүй бүюү шалтгаан тодорхойгүй үргүйдэл/8%/
Хэрэв танд нөхөн үржихүйн асуудал, асуулт байгаа бол ЭНЭШТ-ийн зөвлөх поликлиникт хандана уу.
Халдвар
БЗДХ
Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өрцөн үед үрийн суваг битүүрснээр эр эс гадагшлах боломжгүй үед.
Гахайн хавдар
Бэлгийн бойжилт гүйцсэнээс хойш 2 талын төмсийг хамарсан халдварын үед
Түрүү булчирхайн үрэвсэл: Булчирхайг хамарсан архаг халдварын үед ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас
Гэмтэл
Хоёр бүюү нэг талын төмсний өөрийн хальсийг гэмтээсэн өөрөөр хэлбэл хушганд цус хурсан хүнд гэмтлийн үед дархлалын эсүүд өөрийн эр эсэд мэдрэг болсоны улмаас
Зарим удамшлын хам шинжүүдийн үед
Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрнө.
Сэтгэл санааны дарамт /стресс/
Стресс нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлж болно.
Бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нь 1-% тохиолдолд үргүйдэлд хүргэнэ.
Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог.
Төмсөгийг халуун орчинд байлгах
Өндөр халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Халуун орчинд удаан хугацаанд ажиллах нь үргүйдэлд хүргэнэ.
Бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.
Архи
Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсийг хатингаршуулах талтай.
Тамхи
Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.
Таргалалт
Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%р бууруулна.
Нас
Нас үргүйдэлд ямар нөлөөтэй нь бүрэн тогтоогдоогүй юм. Баримтаар үрийн шингэнд гарах өөрчлөлт нь гэнэт бус аажмаар гарна. Эр эсийн хөдөлгөөн ба тоонд муугаар нөлөөлнө. /эр эсийн хурдан ба шулуун хөдлөх чадвар/. 2006 оны судалгаагаар эр эсийн удамшлын чанар нас ахих тутам мууддагыг тодорхойлсон.
Дугүй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно. Дугүйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба судсыг гэмтээж болох юм.
Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэж болно.
Сэтгэгдэл ( 3 )
Bi odoo yaaval deer ve xvmvvse nadad tuslaach hvmvvsiin yriagar shoron orond olon jil yvsan humuusiin zarim ni gar hangalag hiij dur tavisaar bgad vrgvi boldog tged emchlegdh bolomjgui gej sonsson ene vnenvv hvmvvse nadaar togloom shogloom hiilgui setgleese zovlchx xvn bnu
Buudaggui zovhon gar hangalag geh ter utaggui zuiliig l hiij dur tavidg bolsn erxten maani hichneen udaan hiisench buudaggui ni zarim durtai emegteichuded goy bdg ym shg bnlee gevch xaramsaltai ni minii huvid 1-t amidrliin amid yvhiin utga uchir vr udmaa vldeeh bolmjgui met sanagdaad 2-t seksiin orgil dur taviltiig huntei untaad amsaj chadhgui bga.ni nadad mash xetsvv bna bi yaaval deer ve bi ene baidlaas garhiin tuld gar xangalag ogt hiilgui teseed buten jil bolj bna bas buten jil neg busguitei belgiin heviin togtmol xaritsaatai baisn bolovch bid 2 udam zalgah huuhedtei bolj chadhgui bna
Sain bnuu ta buhend ene odriin mend xvrgiy nadad neg hetsvv asuudal tulgarad baina ta bvhen mini setgleere zovlgoo ogch tus bolooch.. bi odo 24nastai injner mergjiltei engiin l neg zaluu nuutsgui helhed bi barag 13-nasnasa xoish gar hangalag hiisn ehendee dur tavidaggui baisanlda tged suulde gar xangalag xiigeddur tavidag bolsn ene baidlar yvsaar anh 9-r angid bhda emegtei xvntei xaritsaand anx orsn getel oogt dur taviagui odoogoroch emegtei huntei xavitahda oogt tavihgui bna ooroor helbel emegtei xvntei belgiin xaritsaand orood tavij vzeegui hiiged l hiiged l baisanch tavihgui erxten maani