Томуугаас сэргийлэх шилдэг аргууд

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 30

Хүйтний эрч чангарахын хэрээр томуугийн тархалт сүүлийн өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа. Тиймээс  доорх аргуудаас хэрэглэн томуугаас сэргийлээрэй.

  • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой хувцсаа тохируулан өмсөж, даарч, хөрөхгүй байх
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
  • Биеийн дархлааг сайн байлгахын тулд халуун аарц, чацаргана, аньс, зөгийн балтай ус ууж, илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх.
  • Гараа тогтмол савандаж угаах.
  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх.
  • 0-5 насны хүүхдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших.
  • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
  • Ханиад хүрсэн анхны шинж тэмдэг илэрвэл хүндрүүлэх болон цэцэрлэгт явуулж бусдад халдвар дамжуулахаас сэргийлж гэртээ байлган эмчил. Өрхийн эмнэлэгтээ ханд.
  • Хүүхдийн хоолойг саримс, царван, лемоны уусмалаар долоо долоо хоногоор ээлжлэн зайлуулах.
  • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх.
  • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах боломжтой.

Бэлтгэсэн: А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(124.127.168.219) 2014 оны 11 сарын 30

76 nerleh sanal ner ni buren garahgui bna oyun oyunkhorol oyungerel yalgagdahgui bna

0  |  0
Top