Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарал хандуулах өдөр” өнөөдөр болж байна. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жил манай улс “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байгаа аж.  

Монгол Улсад одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 179 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байжээ.
Тус тохиолдлуудын 98 хувь нь бэлгийн замаар халдвар авсан учир иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулах нь чухал юм.

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн євчтєнд илэрч бvртгэгдсэн байдаг. Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хvний дархлаа хомсдлын вирусыг буюу ХДХВ-г нээжээ. Энэхvv вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь эсрэг эмийг одоо хүртэл бүтээж чадаагүй байна. Статистик мэдээгээр ХДХВ ын халдварын тархалт нь тvгшvvр тєрvvлж байна. Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ. Шалтгаан ДОХ ын халдвар авах хэд хэдэн зам байдаг, үүнд: Хамгаалалтгvй (бэлгэвч хэрэглэхгvй) бэлгийн харьцаанд орох (70-80 хувь) Зүү тариур болон тарианы бусад багаж хэрэгсэлийг дахин хэрэглэх (5- 10 хувь) Ариутгаагvй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх Сахлын хутга болон шvдний сойзоо сольж хэрэглэх (цусны vлдэгдэлтэй) Халдвартай цус шилжvvлэн юvлэх (5-10 хувь) ХДХВ ийн халдвартай эхээс вирус хvvхдэд халдах Жирэмсэн байх vед, тєрєлтийн явцад ба хєхєєр хооллох vед (5-10 хувь) ХДХВ нь цус, vрийн шингэн, vтрээний хэсэг болон эхийн сvvгээр дамжин халддаг. Yvнд бие организмын єєр тєрлийн шингэнээр халдвар дамжих аюул байхгvй (шvлс, хєлс, нулимс, шээс г.м) Яагаад гэвэл халдварлахын тулд вирус нь бага бєєгнєрєлтэй байх шаардлагатай байдаг. Халдварлахад шаардлагатай хэмжээний вирус нь тарианы vзvvрт багтах хэмжээний цусны дусалд агуулагддаг. Тийм хэмжээний вирус агуулагдах шvлсний хэмжээ 4 литр байх хэрэгтэй болно. Явц ХДХВ нь зєвхєн хvний биед л амьдрах чадвартай бөгөөд өөр орчинд удалгүй утсдаг. ХДХВ нь зєвхєн рибонуклейны хvчил хэлбэрийн удамшлын мэдээллийг агуулсан байдаг. Үүнээс болоод ХДХВ нь бие даан vржих чадваргүй. Иймд ХДХВ vржихэд өөр ямар нэг эсийн ДНХ шаардлагатай байдаг. Ингээд ХДХВ нь эсд нэвтрээд єєрийн удамшлын мэдээллийг суулгадаг. Yvний дараагаар ДНХ-г агуулсан эс нь вирусны vйлдвэр мэт ажиллаж эхэлдэг. Эцсийн эцэст тэр эс нь шавхагдаж барагдаад мєхдєг. Ингэж ХДХВ нь єєрийн vржилд бидний дархлааны системийн тодорхой эсvvдийг ашигладаг. Чухам энэ нь ХДХВ- ийн ямар аюултай болохыг харуулж байгаа юм. Тэрбээр албан хvчээр єєрийн vржилд бидний дархлааны системийг ашиглаж, гэмтээдэг байна. Ихэнх хvмvvс ХДХВ болон ДОХ хоёрыг адилхан зvйл мэт боддог. Энэ бол тийм биш юм. Хvн ХДХВ–ийн халдвар авсан vед вирус нь бие мах бодийг хамгаалдаг дархлааны системийг гэмтээж эхэлдэг. ХДХВ–тэй хvн олон жилийн турш халдвар авсан гэдгээ ч мэдэхгvй байж болдог. Энэ хугацаанд вирус нь дархлааны системийг vргэлжлvvлэн гэмтээснээр хvн ямар ч энгийн євчин амархан тусдаг болж, тэр нь эдгэрэхгvй улам хvндэрдэг. ДОХ –ын онош нь ХДХВ–аар халдварласнаас хойш хэдэн жилийн дараа, эсвэл хэд хэдэн хvнд євчин туссаны дараа л тавигддаг. ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүйг илтгэх шинж нь: амны гэмтэл, биеийн халуун шалтгаангvйгээр єсєх, шєнєєр хєлс асгарах, гэдэс гvйлгэх, турах, амсьгалын хурц халдвар байнга тусах, vсэрхийлсэн цэврvvтэс болон бусад. Тэгэхээр ХДХВ ба ДОХ нь адил зvйл биш болох нь тодорхой байна. ХДХВ бол дархлааны системийг дарангуйлагч вирус, харин ДОХ бол вирустай хvний буурсан дархлааны vндсэн дээр vvссэн євчний цогц юм. Оношлогоо Халдвар авсны дараа цусанд ХДХВ –ийн эсрэг биет vvсэхээс ємнєх vеийг “цонх vе” гэнэ. Тиймээс халдвар авснаас хойш 25 хоногоос 3 сарын дараа тусгай цусны шинжилгээний тусламжтайгаар вирусын эсрэг биетийг илрvvлдэг. ХДХВ-ийн цусны шинжилгээг аль ч эмнэлэгт хийж болно.ХДХВ-ийн эсрэг биетийг цусанд олж тогтоосон тохиолдолд шинжилгээний дvн эерэг (+) гэж гардаг. Нєгєєтэйгvvр, энэ нь хараахан эцсийн хариу биш бєгєєд учир нь авсан хариугаа баттай эсэхийг єєр нэгэн тестээр заавал дахин шалгадаг. Зєвхєн давтан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд л эмч тухайн хvнд ХДХВ-ийн халдвар илэрснийг мэдэгддэг. Ингэхдээ шинжилгээний хариуг эмч тухайн хvнд биечлэн мэдэгддэг бєгєєд энэ мэдээллийг чандлан нууцалдаг. ХДХВ-ийн халдвар болон шинжилгээний хариуны талаар дархлааны эмч, эсвэл бэлгийн замын євчин судлаачтай зєвлєлдєж болно. Тэрээр шаардлагатай эмчилгээг зааж єгєх болно. Эмчилгээ ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлvvд нь вирусыг устгадаггvй бєгєєд зєвхєн ХДХВ-ийн vржих vйл явцыг саатуулж, идэвхийг бууруулдаг. ХДХВ-ийн идэвхийг идэвхийг бууруулснаар дархлааны эс сэргэж ирдэг. Нэг дор гурваас дєрвєн эмийн бэлдмэлийг хэрэглэхийг єндєржvvлсэн идэвхтэй, ретровирусны эсрэг эмчилгээ гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ийм эмчилгээний vр дvнд цусан дахь вирусны агууламжыг тодорхой тvвшинд хvртэл бууруулж чаддаг. Нєгєєтэйгvvр энэ нь хvн вируснаас бvрэн ангижирсан гэсэн vг биш юм, учир нь ХДХВ нь зєвхєн цусанд тєдийгvй, тунгалагийн булчирхай, тvvнчлэн хvний бусад эрхтэнд ч бас байх боломжтой байдаг. Єєрийн эерэг ХДХВ-ийн байдлыг мэдэх нь хvнийг цагт тухайд нь эмнэлэгийн тусламж аван амь насанд халгаатай євчнєєс сэргийлэхэд тус болдог. ХДХВ илэрсэн vед зарим нэгэн халдварт євчнийг єєр аргаар эмчилэх хэрэгтэй болдог. Тvvнчлэн ХДХВ-г тээгч нь дархлааныхаа байдал болон биеийн бусад vзvvлэлтvvдээ анхааран хянаж байх нь маш чухал юм. Ингэснээрээ цаг тухайд нь вирусны эсрэг эмчилгээ хийж, ДОХ бий болох vйл явцыг зогсоох боломжийг олгодог. Мєн ХДХВ-ээр халдварласан хvн удаан амьдарч болохыг санах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт ХДХВ ба ДОХ нь хvмvvст айдас болон тайван бус байдлыг тєрvvлдэг боловч энэ нь ихэнхдээ хэтрvvлэг байдаг. Хvмvvс ХДХВ-г энгийн ахуйн хавьтлаар халдана гэж айдаг. Yнэн хэрэг дээрээ эдгээр айдас нь vндэслэлгvй зvйл бєгєєд ХДХВ/ДОХ-той амьдарч буй хvмvvстэй энгийн хавьталд орох нь ямар ч аюулгvй юм. Нєгєєтэйгvvр бэлгийн хавьталд орох vед халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг хэд хэдэн хvчин зvйлс байдаг; Бэлгийн замын євчин. БЗХӨ -г “ДОХ-ын вирусыг нэвтрүүлэгч үүд” гэж нэрлэдэг. БЗХӨ-ий үед бэлэг эрхтэн дээр яр шарх үүсгэж, эсвэл салст бvрхvvлийг гэмтээснээр ДОХ-ын халдвар авах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Умайн хvзvvний шархлаа нь эмэгтэйд єєрт нь ч, эрэгтэйд ч мєн адил аюултай байдаг. Эмэгтэйн хувьд шархлаа нь вирусны “орох хаалга” болж єгдєг. Эрэгтэйн хувьд умайн хvзvvнээс вирустай эс нь хурдан дамжих боломжтой. Анусны хавьтал нь халдвар авах магадлалаараа vтрээгээр хавьтахаас илvv єндєр байдаг. Учир нь анусны (хошного) салслаг бvрхvvл болон шулуун гэдэс гэмтэх єндєр эрсдэлтэй байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(122.201.21.136) 2014 оны 12 сарын 01

өнөөдөр ДОХ-ын баярын өдөр залуустаа амжилттай ДОХ-дохыг хүсье

0  |  0
Top