Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунт Дэлхийн 2014 оны шилдэг эрдэмтнээр тодорсон байна. Тэрээр хавдрыг эмчлэх эмийн бодисуудыг нээснээр Дэлхийн Шинжлэх ухааны Академи-аас ийнхүү шилдэг эрдэмтнээр тодорлоо. Г.Цэрэнчунт нь сүүлийн арваад жил Европын холбооны улсад иммуногистохими, молекуль биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэр арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгаан болон мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг хийжээ. Эдгээр хавдар судлалын оношлогоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн нь дэлхийд гайхагдаад байна. Түүний судалгааны гол үр дүн нь хавдрыг эсийн, молекулын түвшинд бүрэлдэж буй үед нь бүрэн дүүрэн оношолж чадсанаар хавдрыг төгс эмчлэх нөхцөлийг бий болгожээ. Мөн хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр үе шатаас хамааран эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудыг анагаах ухааны практикт нэвтрүүлжээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 5 )
Yamar mundag bnaa angiin and. Argagui tolgoi saitai sharguu oyutan blaa. Sain bn shoooo
Sain mundag zaluu bdgiin. Dundgoviin setgel saitai hun. Amjilt husie
Delhiid neree gargasan mundag baina A MJILT AZ JARGAL HYSIE ULAM IHIIG BYTEEGEEREI
amjilt
Загас толгойноосоо-2 56 минутын өмнө Бусад Загас толгойноосоо-2 Улсынхаа толгой нь болж, хөгжилд хөтөч хийх үүрэгтэй Шинжлэх ухааны академи гэгч байгууллага нэг л их данхгар бүтэц, төрийн ордонтой айлссан том саарал байшин, эрдмийн цол зэргээр наймаалцаж, дарга нарын амыг элдэв шагналаар таглаж зоргоороо авирладаг газар л болж. Тэр байтугай юм ч зөндөө. Энэ тухай асуудал хөндсөн нийтлэлээ бид “Загас толгойноосоо...” гэсэн гарчигтайгаар уншигч танаа цувралаар хүргэж байгаа билээ. Улсын толгой ийм байхад удаах нь ямар байх нь ойлгомжтой. Бид цаашид яах вэ. Хэдэн хүн сууж байгаад нэгэндээ акад