Жирэмслэлт ба бэлгийн харилцаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа юм. Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггүй тохиолдол байдаг бөгөөд магадгүй үүндээ эхнэр тань санаа зовж яваа байх.Жирэмсэний эхний саруудад эмчийн зөвлөснөөр заавал хориглох шалтгаан /өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан г.м/ байхгүй, жирэмслэлт хэвийн, ямар нэг хүндрэлгүй явагдаж байвал бэлгийн хэвийн амьдралаас татгалзах шаардлагагүй.

Өмнөх жирэмслэлтийн үед зулбадаг гэх мэт ужиг зуршилтай эмэгтэйчүүд жирэмсэний эрт хугацаанд бэлгийн хавьтал үйлдэж хэрхэвч болохгүй. Харин жирэмсэний тээлтийн сүүлчийн сард бэлгийн харилцаанд орох үед умайн булчин агших талтай гэдгийг анхаар. Энэхүү агшилтыг Брекстон Гиксын агшилт гэх бөгөөд жирэмсэний хугацаа эхэсийн хирээр улам тодорхой мэдэгдэнэ. Умайн хана хатуурч овойж байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрч болно. Бэлгийн хавьтлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдэгдээд байвал агшилт сулартал тайван хэвтэх хэрэгтэй. Таны бэлгийн сонирхол жирэмсэний явцад биед тань үүсч байгаа нэмэгдэл дааврын нөлөөгөөр байнга хувирсаар байх болно. Мөн хэвлий томрохын хирээр бэлгийн ажил хийх байрлалаа ч эвтэйхэн болгож өөрчлөх шаардлага гарах байх.Та бэлгийн хавьтал хийхдээ хэвийнхээсээ илүү ядрах, сэтгэл хөдлөл ихтэй байж болох бөгөөд эр нөхөрт тань ч жирэмсэн үеийн бэлгийн харилцаа зарим талаараа хэцүү мэт санагдаж магадгүй. Тиймээс та хоёр бие биедээ амрах боломж олгож, аливаа бэрхшээлтэй асуудлыг хамтран ярилцаж шийдэж байгаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 02

15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top