Хүүхдийн өсөлтөнд анхаарах гурван үе

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн өсөлтийн тухай онолоор бол нярай нялх үе , бага насны үе болон шилжилтийн – өсвөр насны үеүд нь насанд хүрэх үеийн нурууны өндөрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг .

2 наснаас өмнө , ялангуяа 1 настай үед нь хоол тэжээл биеийн өндөрт илэрхий нөлөөлдөг бол 2 наснаас хойш , 3 настайгаас эхлэн өсөлтийн даавар илэрхий нөлөөлж эхэлдэг бол шилжилтийн буюу өсвөр насанд бэлгийн даавар нь биеийн өндөрт ихээр нөлөөлдөг .
Өсвөр насанд хүүхэд огцом өсөх нь бэлгийн даавар ба өсөлтийн дааврын хамтарсан нөлөөлөл байдаг . Энэ чухал үеүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогоос хамаарч зөв зохистой хооллож ундлах хэрэгтэй .
Нялх балчир үед —- Хүүхдийн хооллох чадвар , дадал зуршлын эхийг зөв тавих
Нялх балчир үедээ хүүхдийн өсөлт нь удамшлаас хамаардаггүй, харин хоол тэжээл нь хүүхэд өсөж торних гол зангилаа болдог гэдгийг мэргэжилтнүүд маш итгэлтэйгээр нотолж байна . Хүүхэд 8 сартайгаасаа хойш нялх үеэсээ бага насны хүүхдэд шилжих явцад орох бөгөөд энэ л үед хоол тэжээл хангалтгүй бол насанд хүрэх үеийн биеийн өндөрт нөлөөлдөг тул хүүхдийн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулаарай .
Авах арга хэмжээ :
Зөв зохистой хооллож ундлах
Нэмэгдэл хоолонд цагт нь оруулах: Хүүхэд 4 сар хүрэхэд нэмэгдэл хоолонд оруулах шаардлагатай . Хүүхэд 4-8 сартайдаа өтгөндүү болон зажлууртай хоол тэжээлийг залгих рефлекс нь үүсч хөгждөг чухал үе эхэлдэг бөгөөд хэрвээ хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахгүй 6 сараас хэтэрвэл бол хүүхэд шингэнээс өтгөн , өтгөнөөс зажлууртай хоолыг идэж сурах хүртлээ их цаг алдаж , зажлууртай хоол хүнсийг залгиж чадахгүй , хахах , амархан огих зэрэг сөрөг үр дагавар гарах ба биеийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлдөг .
Хоол хүнсийг аль болох олон төрлөөр бэлдэж , идүүлж сургах: Хүмүүс хоол хүнсийг ихэнхийг нь л нялх хүүхдэд тохирохгүй гэж дүгнэдэг . Харин хоол тэжээлийн сэтгэл зүйн үүднээс авч үзвэл нялх үедээ хэтэрхий нэг төрлийн хоол идсэнээс болж томрох тусмаа хоол голж шилдэг болдог . Иймд хүүхдийг багаас нь аль болох олон төрлийн хоолыг олон янзаар бэлдэж идүүлж сурах нь томроод хоол голж шилэхгүй болохоос гадна шим тэжээл нь их юм .
Бага насны хүүхэд жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандаарай .
Хүүхэд 3 наснаас хойш жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд яг 5 уу 7 юу гэдэг нь удамшил , хоол тэжээл , орчин зэргээс хамаарна .
Авах арга хэмжээ :
3-6 сар тутамд нэг удаа өндрийг нь хэмжих . Сар бүр хэмжээд энэ сард тэд байсан түрүү сард тэд байсан гээд байж болохгүй жилд ерөнхийдөө 5-7 см бол хэвийн гэж үзнэ .
Бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандах: Охин хүүхэд 8 наснаас өмнө хөх нь томрох , суга бэлгийн үс нь ургах , 10 наснаас өмнө сарын тэмдэг ирэх , эрэгтэй хүүхэд 9 наснаас өмнө төмсөг , шодой томрох , үс ургах , 10 наснаас өмнө дууны өнгө өөрчлөгдөх зэргийг бэлгийн эрт бойжил гэнэ . Энэ тохиолдолд яаралтай эмчид хандана .
Шилжилтийн үе буюу өсвөр насныханд – Биеийн өндөр огцом нэмэгдэнэ
Энэ насныханд өсөлтийн даавар ба бэлгийн даавар зэрэг идэвхжиснээр охидууд 25см , хөвгүүд 30 см хүртэл өсч болно . Эцэг эхчүүдэд анхааруулахад охидууд анхны сарын тэмдгээс хойш 2 жил , хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа санасан хэмжээндээ хүртэл өндөр болохгүй бол энэ үед ямар нэгэн аргаар өндөр болгоё гэсэн ч бараг л оройтсон байдаг.
Авах арга хэмжээ :
1,Хүүхдийнхээ биеийн өсөлтийг хянах
Эмэгтэй хүүхэд хөх нь ургаж эхэлснээс хойш нэг жил орчим , харин эрэгтэй хүүхэд дууны өнгө өөрчлөгдсөн үеэсээ огцом өсдөг . Хамгийн хурдан нь охидууд жилд 8 см , хөвгүүд жилд 11 см хүртэл өснө . Охидууд сарын тэмдэг ирснээс хойш дахин 5 см өсөх боломжтой бол хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 5-10 см өсөх боломжтой . Ингэхээр нийт шилжилтийн буюу өсвөр насандаа охидууд дунджаар 25 см , хөвгүүд 30 см өснө гэсэн үг юм . Өсөлтийн энэхүү явцыг эцэг эхчүүд анхаараад авахад илүүдэхгүй .
Нойр , хөдөлгөөн нь өсөлтөнд нөлөөлдөг
Өсвөр насныханд хангалттай нойр авах нь өсөлтийг хурдасгах ба хөдөлгөөн биеийн тамир , ялангуяа дээс үсрэх нь охидуудын өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж , өсөлт явагдах нийт хугацааг уртасгадаг . Иймд өсвөр насандаа хангалттай унтаж , биеийн тамираар хичээллэх нь насанд хүрсэн хойноо ямархуу өндөртэй болоход асар ихээр нөлөөлнө . Унтах үед өсөлтийн даавар нь сэрүүн байх үеэс 3 дахин их ялгардаг бөгөөд хамгийн их ялгардаг цаг нь 22-02 цаг байна . Гүн нойрссоноос 35-45 минутын дараа ялгаралт нь нэмэгдэж эхэлдэг гэвэл хүүхдээ орой 21-22 цагийн үед унтуулж хүүхдийг 9 цагаас багагүй хугацаагаар унтуулах хэрэгтэй .
Хүүхдийн өсөлтөнд улирал нөлөөлөх нь
Хүүхэд жилийн 4 улиралд харилцан адилгүй өсдөг . Хамгийн хурдацтай өсдөг нь 5 дугаар сар бөгөөд дунджаар 7.3см хүртэл өсөх ба 10 дугаар сар хамгийн удаан буюу 3.3см өсдөг .

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насны онцлогт тохируулан өсөлтийг нь анхаарч өсөлт удаан бол тохирох цаг үед нь зөв арга хэмжээ аваарай .

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gegnee(184.96.139.3) 2016 оны 01 сарын 19

Great

0  |  0
Ээж(119.40.97.126) 2015 оны 04 сарын 06

Зиндаадаа баярлалаа.

0  |  0
erdenetsetseg(112.72.13.142) 2024 оны 04 сарын 24

zuw gej bpdoj bn

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
х(122.254.126.24) 2014 оны 12 сарын 06

эх сурвалжаа тавьж сураач гоё ээж блогоос хуулсан мэдээлэл байна

0  |  0
Top