2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18008 хүн өвчилж, 6437 хүн нас барсан байна. 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 349 нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ
Гвиней улсад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол бүртгэдсэн байна. Харин Либерит өвчлөл буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол гарсан бол Сьерро-Леонд өвчний тархалт эрчимжиж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )