Үр шилжүүлэн суулгах төвд 1100 орчим хүн ханджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

ЭХЭМҮТ Үр шилжүүлэн суулгах төвтэй боллоо. Энэ оны эхний арван сарын байдлаар тус төвд 1100 орчим хүн хандан шинжилгээ хийжээ.

Үүнээс эхний найман сард үрийн шингэнийг угааж умайд цацах 50 ажилбарын үр дүнд гурван эх жирэмсэлсэн байна. Манай улсад үргүйдлийн шалтгаанаар гадаадыг зорих гэр бүлийн тоо нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үр шилжүүлэн суулгах анагаах ухааны ололт, амжилтыг нэвтрүүлснээр үр шилжүүлэн суулгах, эмчлүүлэхээр гадаадыг зорих иргэдийн тоо буурна хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top