Хэдхэн хоногийн өмнө Нийслэл 2015 оны төсвөө баталсан. Ирж буй онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих байгууламж дунд гурван ч дүүрэгт Хүүхдийн эмнэлэг шинээр барихаар тусгасан нь нүд хужирдаж, сэтгэл сэргээв.
Улаанбаатарт юу хэрэгтэй вэ гэвэл хүүхдийн эмнэлэг л гэж эцэг эхчүүд эхэлж ам нээх байх. Агаарын бохирдол зөвшөөрч болох хэм хэмжээнээсээ хэдийнэ хэтрээд явчихсан, хүйтэн нойтон цаг агаар гээд өсвөр үеийнхний өвчлөх шалтгаан дэндүү их. Ийм болохоор л эмнэлгийн хэрэгцээ шаардлага их байдаг биз. Хяслантай нь хүүхдэд зориулсан эмнэлгийн хүрэлцээ үгүй. Энэ хүндрэлээс гарах эхний гарц болгож 2015 онд Баянгол, Чингэлтэй дүүрэг болон Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутагт хүүхдийн гурван ч эмнэлэг шинэээр барихаар Нийслэлийн удирдлагууд төлөвлөж байна. Энэ зорилгын хүрээнд ирэх оны хотын төсөвт 2.8 тэрбум төгрөг суулгажээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
Болж бна а.Харин газараа шийдэж чадсан бол уу даа.Газарын тухай хуулиа чангалах хэрэгтэй.ж:улсийн тусгай обейкт барих бол газарийг шууд хурааж авах хэрэгтэй!Дорж Дондогтой тохирох албагүй!!!
2,8 тэрбум төсөвлөсөн гэнэ. Гэтэл Батүүл хүгны уутанд хэдийг авах гэлээ.