Хөдөө орон нутгаас хотод суралцаж байаа оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хэрэгцээ хангалтгүй байдаг. Энэ асуудлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын оюутны холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж “ Оюутны эрүүл мэндийн төв”-ийг Оюуны өргөө II хотхон байгуулсан юм. Уг төвийн нээлт өнөөдөр болж хөдөө орон нутгийн оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх төдийгүй Анагаах ухааны сургуулийн эмнэлзүйн бааз нэмэгдэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын орчин бүрдэж байгаагаараа олон ач холбогдолтой юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )