Түүний сүүлийн уриалга

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Эрүүл мэнд, спортын яамны Дэд сайд Ж.Амарсанаа ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргалаа. Өөх, тосны хэрэглээг бууруулах тухай уриалга Манай улсын хүн амын амьдралын хэв маяг сүүлийн хагас зуун жилд суурин  соёл иргэншилд нийцэн өөрчлөгдсөн ч хооллох дадал, соёл өөрчлөгдөөгүйгээс байнгын өөхтэй махны хэрэглээ нь бидний эрүүл мэндэд халтай  . Өөх, тосны хэт хэрэглээний улмаас манай Монголын хүн амын дунд жил ирэх бүр илүүдэл жин ба таргалалт, зүрх судасныө вчин (цусны даралт ихсэх өвчин, тархинд цус харвах өвчин, зүрхний ишеми өвчин) хавдрын өвчлөл (хөх, умай, шулуун гэдэс, түрүү булчирхайн), чихрийн шижингийн тархалт нэмэгдэж, хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний 2-т зүрх судасны өвчин ба хавдар өвчний шалтгаант нас баралт орж, нийт хүн амын маань талаас илүү хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна. Иймд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, хүнс хэрэглэгч ард иргэд та бүхэнд хандан дараах ажлуудыг нэн яаралтай хийж эхлүүлэхийг уриалж байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт:

• Бүх төрлийн хоолны өөх, тосны хэмжээг харагдахуйц хэмжээнд багасгах;

• Хоолны цэсэнд илчлэгийн хэмжээг заавал бичих, хоолны нийт илчлэгийн хэдэн хувь нь өөх, тосны гаралтайг дурдах;

• Хоолны цэсэнд нэмэлтээр илчлэг, давс, чихэр, өөх, тос багатай эрүүл хоолны нэрсийг оруулах;

• Хоол үйлдвэрлэлд транс тосыг ашиглахаа зогсоох;Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нарт:

• Нарийн боов, бялуу, хиам, сүүн бүтээгдэхүүний орц найрлага дахь өөх тосны хэмжээг багасгах;

• 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдах илчлэг, нийт өөх тос ба транс тосны хэмжээг шошгон дээр заавал бичих;

• Хүнс үйлдвэрлэлд транс тосыг ашиглахаа зогсоох; Хүнсний худалдаа эрхлэгч нарт:

• Транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтыг багасгах;

• Транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүний худалдааны сурталчилгааг зогсоох; Хүн ам, ард иргэдэд:

• Өдөр тутмын хоол хүнсээр авах өөх, тосны хэрэглээг, тэр дундаа өөхтэй махны хэрэглээг багасгах;

• Бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь харж, аль болох илчлэг, өөх тос багатайг нь сонгох;

• Транс тос агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хасах;

• Биед хуримтлагдсан илүүдэл илчлэг буюу өөх, тосыг задлах зорилгоор биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших; Эрүүл мэндэд халтай хүнсний хэрэглээг багасгахтай холбогдох эрхзүйн баримт, стандартуудыг манай яам, бусад салбартай хамтран боловсруулж байна. Миний уриалгыг дэмжин Монгол Улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө санаа тавин, хамтран ажиллах хүсэлтэй та бүхэнд баярлалаа. Эрүүл мэнд, спортын яамны Дэд сайд Ж.Амарсанаа

Жич: Транс тос гэдэг нь үйлдвэрийн аргаар устөрөгчжүүлэн хагас хатуу хэлбэрт хувиргасан, эсвэл нийлэгжүүлсэн ханаагүй өөх, тос юм. Хүний эрүүл мэндэд халтай, зүрх судасны өвчин үүсгэх сөрөг үйлчлэлтэй нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Ийм тосыг хүнс, хоол үйлдвэрлэл, түргэн хоолны үйлчилгээнд түгээмэл ашиглаж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гүр(182.160.39.164) 2014 оны 12 сарын 22

амьд биз дээ ямар муухай бэлэггүй гарчиг вэ

0  |  0
Urantsetseg(113.88.38.181) 2014 оны 12 сарын 21

Ene ih aztai er. Ardchilliin buyanaar hed honog saidiin suudaid gur esgej suusaar ashgui neg yum zaillaa. Lamiin surduulid surch, nileen heden maani tseejilsen er, hun emchilne gej uy baihav. Udval said ene huntei yaj neg yum ug helee ololtsdog baisan bol, huurhii?

0  |  0
зочин(202.179.22.83) 2014 оны 12 сарын 19

ЭНэ ашгүй холдлоо, элэгний эмээр бизнес хийх гэж байсан тэнэг хог, 900 долларын эмийг 1800-р оруулж ирэх гээд байна, гэж Удвал сайд УИХ- дээр хэлсэн шүү, арчаагүй сайд аа хатсан шуналтай хог, эрүүл мэндийн салбарыг улам унагаалаа

0  |  0
.(103.229.123.66) 2014 оны 12 сарын 18

Aduunii ooh, honnii suul zugeer. Ooh ogt idehgui gej baihgui. Urgamal iin tos chini harin hor gesen.

0  |  0
зочин(103.229.123.190) 2014 оны 12 сарын 18

ямар сонин гарчиг вэ, өнгөрчихсөн юм байх л гэж бодлоо

0  |  0
Top