“Эбола”-гаар нас барагсдын тоо 7300 давав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

“Эбола” вирусийн халдвараар нас барсан хүний тоо 7373 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

Тус байгууллагын мэдээлснээр, аюултай вирусийн халдварыг 19031 хүн авсан бол арванхоёрдугаар сарын 17-ноос хойш Гвиней, Либери, Сьерра-Леон улсад халдвар авсан хүний тоо 500-гаар нэмэгджээ. Урьд нь вирусийн халдвараар 6583 хүн нас барсан тухай ДЭМБ мэдээлсэн билээ.

Үүний сацуу Либерид вируийн халдварын тархалт удааширлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгджээ.

Одоогийн байдлаар Баруун Африкт “Эбола”-гийн халдварын 100 орчим голомт үлдсэн тухай НҮБ мэдээлсэн юм.

“Эбола” вирусийн халдвар Баруун Африкт энэ оны хоёрдугаар сард дэгдсэн билээ. Аюултай вирусийн халдвараар нас барагсдын дийлэнх нь Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад ногдож байна. Халдварын нийт тохиолдлын 20 орчим хувь нь нас барагсдыг төрөл төрөгсөд нь оршуулах үеэр ёс заншлын дагуу цогцост нь хүрэх эсвэл цогцсыг нь угаах үед тохиолдож байгааг ДЭМБ тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top