Залуу хүнд яагаад цагаан үс ургадаг вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Би өтгөн хар бас хагас буржгар үстэй. Тэгтэл сүүлийн нэг жилийн дотор гэнэт л цагаан үс ургаад эхэлсэн. Ганц хоёрхон ширхэг ч биш нэг газарт гурав дөрвөөрөө цагаан үс ургаад эхэлсэн яавал дээр вэ?

-Залуу хүнд цагаан үс ургадаг уу

Үнэндээ цагаан үс гэвэл бүгд л хөгшин хүмүүс юм уу, нас явсан ахимаг насны хүмүүст л ургадаг гэж боддог боловч залуу хүмүүст ч ургаж болдог.

-Яагаад цагаан үс ургадаг юм бол

Цагаан үс ургадаг шалтгаан нь юу вэ? Цагаан үс нь хуйхны будагч эсээс үүсдэг. Үсний дотор тал хоосон байдаг бөгөөд энэ зайгаар будагч бодис дүүрч байж үсний өнгө үүсдэг. Гэвч хөгшрөлтөөс болж хуйхны меланин үүсгэгч эсийн үйл ажиллагаа буурсанаар будагч бодис багасдаг бөгөөд үсний хоосон зай будагч бодисоор дүүрэхээ больсоноор үс цагаан харагддаг. Тэгэхээр хөгшрөлтөөс үүдэлтэй цагаан үс нь байгалийн хууль юм. Харин залуу хүмүүст цагаан үс ургадаг шалтгаан нь янз янз байдаг бөгөөд энэ нь энгийн үзэгдэл биш.

-Залуу хүмүүст цагаан үс ургадаг шалтгаан

Залуу хүнд цагаан үс ургадаг хамгийн түгээмэл шалтгаан нь удамшил юм. Үүнээс гадна бамбай булчирхайн өөрчлөлт, цус багадалт, чихрийн шижин, үс унах, амин дэмийн дутагдал гэх мэтээс болж цагаан үс ургадаг. Гэвч орчин үед хамгийн анхаарал татаж байгаа цагаан үс ургах шалтгаан бол стресс юм. Хэдэн настайгаас үл хамааран хэт их стресс авбал цагаан үс ургадаг. Үнэндээ би ч гэсэн сүүлийн нэг жил нилээдгүй их стресстэй байсан нь ч цагаан үс ургах болсоны шалтгаан болсон байж ч магадгүй юм.

-Цагаан үс нэгийг түүвэл хоёр ургадаг гэдэг үнэн үү

Цагаан үс нэгийг түүвэл буцаад хоёр болж ургадаг гэсэн яриа байдаг шүү дээ. Гэвч энэ нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Харин цагаан үс нэгийг түүхэд тэр хэсэгт буцаад хар үс ургахгүй цагаан үс ургадаг.

-Цагаан үс ургадаг хэсэг аль нь вэ

Цагаан үс аль хэсэгт хамгийн их ургадаг вэ? Ихэвчлэн толгойн хажуугаас эхлээд урд хэсэгт дараа нь дагз хэсэгт ургадаг. Суга юмуу бусад хэсгийн үс хөгширсөн ч амархан цайрдаггүй гэнэ. Сонин байгаа биз. Ямартай ч цагаан үс ургаж эхлэж байна гэж бодвол чамархай хэсгийн үсээ шалгаад үзээрэй.

-Цагаан үс ургахаас яаж сэргийлэх вэ

Хар буурцаг идэцгээе!

Үс унах, цагаан үс ургахаас сэргийлэхийг хүсвэл хүнсэндээ хар буурцаг хэрэглээд үзээрэй. Хар буурцгийг байнга хүнсэндээ хэрэглэж заншвал цусны эргэлт сайжирч үсэнд шаардлагатай уураг болон амин дэмийг хангалттай өгдөг тул үсний эрүүл мэндэд маш сайн байдаг. Бодит байдал дээр миний ойр хавийн хэд хэдэн хүн дунд хар буурцаг идээд цагаан үс ургахаа больж буцаад хар үс ургаж эхэлсэн хүн ч байгаа.​

Мохоо шүдтэй самаар самная

​Хуйхны цусны эргэлт нь үсний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг. Тиймээс хуйхны цусны эргэлт сайн байвал хуйхны меланин буюу будагч эсүүд идэвхиждэг. Будагч эсийн хөгшрөлтийн явцыг удаашруулсанаар цагаан үс ургахаас сэргийлж болдог. Хуйхны массаж нь цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг байна. Хуйхны массажыг хийхдээ мохоо шүдтэй самаар хуйхаа зөөлөн цохиж өгөх юм уу зөөлөн самнасан ч болно.

Архи болон тамхинаас татгалзая

Архи тамхи нь судсыг нарийсгаж цусны эргэлтийг удаашруулдаг. Хуйхны хялгасан судас нарийсч хуйх руу очих эрдэс бодис багассанаар меланин буюу будагч эсийн хүч ч сулардаг. Ингэсэнээр цагаан үс ургаж эхлэдэг. Тиймээс архи тамхи хэрэглэхээс татгалзаарай.

Гранд гоо сайхны эмнэлэгээс бэлтгэв. grandps_mgl1@hotmail.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Насанжаргал (66.181.185.142) 2024 оны 10 сарын 22

Үнэхээр гоё мэдээлэл өглөө баярлалаа

1  |  0
Top