Тархины даралт нь тархин дахь хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалаас үүсэх эмгэгийг хэлдэг. Хүмүүст тохиолддог нийт харвалтын 85 хувь нь артерийн судас бөглөрч, тархины аль нэг хэсэгт цусан хангамж дутагдсанаас үүссэн байдаг. Хэрвээ цусан хангамж эргэж сэргэхгүй хэдэн цаг болвол тархины эд үхжинэ. Үүнийг шигдээс гэдэг. Тархины шигдээсийн үед цусан хангамаж дутагдаж байгаа хэсэгт үйл ажиллагааны дутагдал даамжран, бүтцийн өөрчлөлт гардаг. Өөрөөр хэлбэл тархины үхжил үүснэ. Үлдсэн 15 хувьд нь артерийн судас хагарсны улмаас тархины дотор болон гадаргууд цус алдах үед үүсдэг цус алдалтын харвалт тохиолддог. Харвалт нь тархины артерийн судсанд бүлэн үүссэнээс болдог. Артерийн судасны дотор хананд удаан хугацаанд холестерин хуримтлагдсаар судас нарийсдаг. Тэрхүү нарийссан хэсэгт цусны бүлэн очиж бөглөдөг. Бүлэн нь зүрх, хүзүү, цээжний артерийн том судсанд үүснэ. Тэр нь судсаар чөлөөтэй урсаж явсаар хүний цусан хангамж ихтэй эрхтэн болох тархины аль нэгэн судсыг очиж бөглөх нь түгээмэл байдаг. Судасны хатуурал буюу атеросклероз нь том ба дунд зэргийн артерийн судасны ханыг гэмтээж, уян хатан чанарыг алдагдуулж, судсыг нарийсган цусны урсгалыг саатуулж, бөглөх ба цаашид зүрх, тархи, бөөрөнд цусан хангамжийн дутагдал үүсгэснээр гэнэтийн үхэлд хүргэдэг өвчин юм.
Сэтгэгдэл ( 0 )