Та хурхирдаг уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 03

Эрүүл хүний хамраараа авсан амьсгал нь хоолой, гуурсан хоолой, амьсгалын сувгаар дамжин уушгинд хүрнэ. Мөн энэ замаараа буцаад гардаг гэсэн үг. Амьсгалын замын аль нэгэн хэсэгт нарийсалт, бөглөрөл эсвэл унжилт үүссэн бол тухайн хүн унтаж байхдаа хурхирах магадлал өндөртэй байдаг.

Хурхиралтын амьсгалын замаас шалтгаалах нь
Хамар битүүрэхэд нөлөөлдөг хамрын ясанд үүссэн яс-мөгөөрсний мурийлт, хамрын мах буюу самсай хөөсөн, синусит, хүүхдийн хамарт мах ургасан зэрэг шалтгаанууд нь унтаж байхад хурхирах үүд хаалгыг нээдэг байна. Зөөлөн тагнай, хоолойны мах томрох зэрэг нь хоолойгоор амьсгалах замыг нарийсгадаг учир мөн хурхирах өөр нэгэн шалтгаан болно. Мөн хэт тарган хүмүүсийн хэл, хоолойн хэсэг их өөхөлсөн байдаг учир ялангуяа дээшээ харж унтаж байхад хоолойн хэсэгт даралт үүсгэж, улам ихээр хурхирдаг. Дууны хөвч, гуурсан хоолойтой холбоотой гэмтэлүүд нь хэржигнүүртэй амьагалах шалтгаан болно.

Архи тамхины хэрэглээний нөлөө
Тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, архины хэрэглээ, зарим эм, нойрны дэг, тамхи татдаг, спортоор хичээллэдэг эсэхийг заавал харгалзаж үзэх ёстой. Энэ бол жаахан архи амссаны дараа хүний бие тайвширч, булчингууд суларсан эсвэл ханиад хүрсэний улмаас хамар битүүрч хурхирах төдий энгийн зүйл биш юм.

Таргалж, тайвширснаас болж хурхирах
Нас ахих тусам ихэнх хүмүүсийн эд эрхтэн унжиж, суларч, булчингийн зангиралт багасаж эхэлдэг. Гэвч хурхирах асуудал бол заавал хөгшрөлтөөс шалтгаалахгүйгээр бие махбодь нь эрүүл, залуухнаараа байхад ч тохиолдож болох юм. Энэ юунаас шалтгаалдаг вэ? Хүнийг 20 настай байхад нь “та хурхирдаг уу?” гэж асуухад “үгүй” гэж хариулдаг байсан бол цаг хугацааны явцад тухайн хүний биед ямар өөрчлөлтүүд гарсан болохыг тогтоох хэрэгтэй. Энэ өөрчлөлтүүд нь ялангуяа эрчүүд гэрлэснийхээ дараа таргалж, хоолны дэглэмээ огцом өөрчилж, телевиз, компьютерийн өмнө их удаан суусны улмаас ийм асуудалтай болдог гэж хэлэхэд буруудахгүй. Хүн, биеийнхээ жингийн уялдааг алдахад олон төрлийн булчингаас бүтсэн хоолой, залгиур, хэл, тагнайн хэсэгт өөрчлөлтүүд орж, улмаар хурхирч эхэлдэг байна.


Шилжилтийн насанд хурхирах
Хэрвээ шилжилтийн насны үед хүн хурхирч байгаа бол эмчийн нарийн үзлэгийн хүрээнд дурандаж харахад ойлгогдохуйц өөрчлөлт биед гарсан байх магадлалтай. Үүнтэй ижил төстэй өөр нэгэн шалтгаан бол унтаж байхдаа амьсгалаа хэсэг хугацаанд /20-30 секунд/ зогсоох үйлдэл бүхий өвчин байж болзошгүйг тооцоолох хэрэгтэй. Энэ өвчний үед амьсгалын замд нарийсалт үүссэн байдаг бөгөөд нөгөөтэйгүүр хүний тархин дахь төв мэдрэлийн системээс шөнө унтаж байхад “амьсгал” гэсэн команд багасдаг учир хурхирах талтай байдаг. Энэ өвчиний үед өвчтөн 20-30 секунд огт амьсгалахгүй байж байснаа гэнэт цочиж, буцаад хүчтэй хурхирч эхэлдэг. Харин өөрөө сэрээд ийм үйлдэл хийснээ огт мэддэггүй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggg(176.12.115.198) 2015 оны 01 сарын 04

Yamar negen engin her arga bdaggui yumu

0  |  0
zochin(176.12.115.198) 2015 оны 01 сарын 04

Teged yaval zugeer bolohiig n helehgyi shal utgagyi yum

0  |  0
zochin(103.229.123.65) 2015 оны 01 сарын 03

boon yadargaa hajuudahaa bas amraahgui...

0  |  0
Top