Нүүрний арьсыг бүхэлд нь кремдэнэ гэдэг бол урлаг

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 03

Охид, бүсгүйчүүдийн хувьд будсан ч будаагүй юм шиг харагдахыг хамгаас чухалд үздэг. Будаагүй мэт харагдахын тулд кремийн өнгийг зөв сонгох хэрэгтэй. Крем нь мөр, хүзүүний арьсны өнгөтэй зохицсон байх ёстой.

Өнгөө тохируулан сонгож чадсан бол яаж жигд түрхэх вэ?

Нүүрний арьсыг бүхэлд нь кремдэнэ гэдэг урлаг юм. Нүүрээ кремдэхээсээ өмнө сайн цэвэрлэн дараа нь чийгийг хангалтай өгсөн байх хэрэгтэй. Крем түрхэхээсээ өмнө маш нимгэн нарны тос түрхэх нь арьсыг хамгаалаад зогсохгүй илүү амьд харагдахад тусална. Мөн удаан тогтоцтой болгодог. Нүүрээ кремдэхдээ ямар ч порлон хэрэглэх шаардлагагүй. Харин кремээ жигд түрхэхийн тулд багс ашиглаж болно. Энэ нь кремний ширхэгийг сайн тарааж өгөхөд тусладаг. 

Нүүрний өө сэвийг дарах


Нүүрийг өө сэвгүй харагдуулна гэдэг ярвигтай асуудал. Нүдний доод зовхи, хамрын хоёр тал бараан харагдах тохиолдол бий. Үүнийг далдлахад өө дарагч чухал үүрэгтэй. 

Өө дарагчийн өнгийг сонгохдоо

Арьсны өнгөтэй адил эсвэл нэг нэгж өнгөөр цайвар байвал тохиромжтой.
Өө дарагчийг нүдний доод хэсгээр жижиг цэг маягаар түрхээд дараа нь ядам хуруугаар тараан түрхэнэ. Дашрамд сануулахад өө дарагчийг кремээ түрхсэний дараа хэрэглээрэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top