1. Бага насны хүүхдүүдэд голдуу витамин Д дутагдсанаас кальц гэдэсний ханаар шимэгдэх нь багасч улмаар хүүхдийн нурууны болон хөлийн ясны хэлбэр алдагдах, нуруу муруйх, хөл майга болдог ба мөн түүнчлэн хүүхдүүд өндөр болохгүй байх ба шүдний паалан хэврэгшиж амархан шүд цоорох шинжүүд илэрнэ.
2. Ид өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэсдэг ба энэ үед шаардлагатай кальциа яснаас авснаас хүүхэд хөлийн шилбээр өвдлөө, яс янгинаж өвдлөө, шөрмөс татлаа гэх мэтээр зовиурладаг ба энэ үед манай монголчууд “ өндөр болох гэж байгаа юм” гэж хэлдэг.
3. Шилжилтийн насны ба насанд хүрсэн тамирчид ерөнхийдөө их эрүүл байдаг. Хэдий тийм боловч тэд спортын дасгал сургуулилт хийх явцдаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тэд хэт их дасгал сургууль хийдэг . Жин хасах үед тэд хөлсөөр их хэмжээний эрдэс бодисуудаа алддаг. Маш их дасгал хөдөлгөөн хийдэг ба хоолоо хасдаг тамирчид менструальны цикл өөрчлөгдөх ба ясны янз бүрийн өөрчлөлтүүд гарч ирдэг ба тэмцээний болон дасгал сургуулилтын үеэр бэртэж гэмтэх нь ихэсдэг.
4. Жирэмсний өмнө, явцад, дараа
Жирэмсэн эмэгтэйчүүдийн өөрийн биед төдийгүй түүний хүүхдэд кальц маш чухал. Кальц нь эхийн биеэс гадна хэвлийд өсөн томорч хүүхдэд хэрэгтэй тул эхийн кальцийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Жирэмсний явцад сүүлийн 3 сард эхээс хүүхдэд өдөрт 270 мг кальц зөөвөрлөгддөг байна. Иймээс эх болон хүүхдэд илүү нэмэлтээр кальц хэрэгтэй болдог. Америкийн Анагаах ухааны нийгэмлэгээс хамгийн сүүлд хийсэн 14 судалгаанд хийсэн дүгнэлтээс харахад өдөрт 1500 – 2000 мг кальц хүнсний нэмэлтээр хэрэглэж байсан эмэгтэйчүүд жирэмсний хожуу хордлогоор өвдөх болон хугацаанаасаа өмнө төрөх магадлал буурч байсан байна.
Ихэнх жирэмсний олон найрлагатай витаминууд нь 200 мг орчим кальцийг агуулдаг. Тэгвэл жирэмсэн эмэгтэйд хоногт 1500 мг кальц шаардлагатай. Тиймээс нэмэлтээр кальцийн бэлдмэл уух шаардлагатай.
Хөхний сүү хамгийн чухал тэжээллэг бодисууд болон дархлааны факторуудыг агуулсан нярай хүүхдийн хамгийн гайхамшигтай хоол юм. Эхийн сүү бий болоход зайлшгүй эрч хүч ба шим тэжээл хэрэгтэй болдог. Тиймээс хөхүүл эхэд өдөрт 500 калори илүү шаардлагатай болдог. Иймээс хөхүүл үед жирэмсний витаминуудыг үргэлжлүүлэн уух хэрэгтэй болдог.
Жирэмсний витаминууд нь хоногийн кальцийн хэмжээг нөхөж чадахгүй учраас нэмэлтээр кальц уух хэрэгтэй болдог. Жирэмсэн болон хөхүүл үед кальц дутагдсанаар үс унах, хумс хугарамтгай болох, шүд цоорох, буйл үрэвсэх, шүд үйрэх гэх мэт шинжүүд илэрнэ.
Сэтгэгдэл ( 0 )