Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа Эбола үхлийн вирусээр өвчилсөн хүний тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар тус вирусын эсрэг эм бэлдмэл гаргаж аваагүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн тус вирусын тархалтын талаархи мэдээллийг хүргэе.2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна.12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )