Шилдэг 50 хоолны зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08
Хэрвээ та зөв идэхгүй бол таны бие хэзээ ч хүссэн хэмжээнд тань байхгүй. Тиймээс доорх зөвөлгөөг дагаарай.

1. Сайн чанарын хутга ашигла
Судалгаагаар иртэй хутга ашиглан ногоо зүсэхэд ногооны эрдэс бодис илүү бага хэмжээгээр алдагддаг болох нь нотлогдсон.
2. Өглөөний цайгаа уу
Судалгаагаар өглөөний цай уух нь таны биеийн энергийн өндөр түвшнийг дэмжиж , хэт таргалалтын эрсдэлийг бууруулдаг болох нь нотлогдсон байна.
3. Амуу тарианаас зайлсхий
Ихэнх өглөөний цай нь амуу тариа, элсэн чихэр болон давс агуулсан байдаг нь хэт таргалалт, хоёр төрлийн чихрийн шижин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай болгодог гэдэг нь нотлогдсон байна.
4. Уураг ид
Уураг ихээр агуулсан хүнсний бүтээгдхүүн өглөөний цайндаа хэрэглэх нь хоолны зуршлаа хянах, өдрийн турш илүү дээр хүнсний бүтээгдэхүүн сонгоход тустай.
5. Самар, мах ид
Таны ходоод чинь өвддөггүй бол өглөөний цайндаа мах болон самар идэх хэрэгтэй гэж Поликуин дасгалжуулагч зөвлөж байна. Мах нь цусан дах сахарын хэмжээг аажмаар тогтвортойгоор өсгөдөг. Харин самар нь түүнийг нь дэмжин хадгалдаг байна.
6. Дархлалын системээ сайжруул
Витамин А-р баялаг ногоон навчит ургамлууд болон бууцай нь таны биеийн дархлалын системийг маш ихээр дэмждэг байна.
7. Агшин зуурын энергээр ханга
Зөгийн бал нь байгалийн амттан мөн таны цусан дах сахарын хэмжээний түвшинг илүү хурдан хугацаанд дэмждэг хурдан задардаг нүүрс усны баялаг эх сурвалж. Тйимээс таны биеийг энергээр хангадаг төдийгүй удаан шингэдэг байна.
8. Ясаа бэхжүүл
Сүү нь маш их хэмжээний кальци агуулдаг учраас ясыг бэхжүүдэг байна.
9. Муу холестринтэй тэмц
Лууван нь өндөр түвшний фибер агуулдаг тул таны бие дэх хэрэггүй холестриний хэмжээг бууруулна.
10. Санах ойгоо сайжруул
Алим нь өндөр түвшний бром агуулсан байдаг нь санах ойн тестийн оноог 10%- р нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.
11. Шатахтай тэмц
Салмон загас нь омега3 –ын хүчлээр баян ба булчин бүрдүүлдэг уургийн гайхалтай эх сурвалж юм.
12. Тестостероныг дэмж
Оистр нь их хэмжээний цайр агуулдаг. Энэ нь таны бие дэх тестостероны хэмжээг дээшлүүлдэг байна. Хүний бие үүний тусламжтайгаар амин чухал эрдэс бодисоо хадгалдаг.
13. 25гр арвайн уураг
Арвайн уураг булчингийн эрсдэлийг бууруулж, бучингийн хөндүүрийг арилгадаг байна. Мөн хэмжээ, хүч чадлыг дэмждэг.
14. 50 гр нүүрс ус
Энэ нь биеийн гормоны инсулинд үзүүлж буй хариу урвалд нөлөөлдөг. Мөн булчинд шингэж буй арвайн хэмжээг өсгөдөг.
15. 5 гр креатин
Энэ нь булчингийн хэмжээг томруулж булчингийн эс дэх усыг нэмэгдүүлдэг.
16. 2-5 гр BCAA
Энэ нь арвайн уургийн бүрэлдэхүүний сэргэлтийг нэмэгдүүлдэг нэмэлт амин хүчил бөгөөд булчингийн эсийн гэмтлийг эдгээхэд тусалж өсөлтийг дэмждэг.
17. Глютамин 5-8гр
Энэ нь таны дархлалын системийг дэмжиж булчингийн эсийн гэмтлийн нөхөн сэргээлтэд зориулагдсан амин хүчил юм.
18. Ус
Ус нь биен дэх хоол хүнсийг шингээж ходоод руу шилжүүлэх хамгийн чухал зүйл юм.
19. Олив
Энэ нь хүний биенд маш хурдан шингэдэг тул биеийн төв дэх ялангуяа хэвлийн хэсэг дэх өөхөн давхаргыг бууруулдаг.
20. Үхрийн мах
Үхрийн мах нь уураг болон креатинаар хангагч бөгөөд булчингийн хэмжээг нэмэгдүүлдэг байна.
21. Чедар
Энэ нь биеийн булчинг хөгжүүлж, өөх тосыг бууруулдаг болох нь нотлогдсон байна.
22. Өндөг
Өндөг нь бүхий л төрлийн амин хүчил агуулсан байдаг учраас булчингийн эсийн төлжилтөд тустай. Мөн цайр маш ихээр агуулсан байдаг.
23. Газрын самар
Энэ нь булчин төлжүүлэх уураг ихээр агуулсан байдаг төдийгүй хоолны дуршлыг зохицуулж зууш идэх хүслийг дардаг байна.
24. Туна
Энэ нь тестостероны гайхалтай эх сурвалж тул булчингийн өсөлтөд аюултай чөлөөт радикалуудыг устгадаг байна.
25. Хүнсний ногоо
Ногоог та өдөр тутамдаа маш их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа чинжүү, бууцай, броколи зэрэг ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй.
26. Гахайн мах, загас
Идэвхитэй хүнд илүү уураг хэрэгтэй байдал тул уургаар баялаг гахай, загас
27. Жимс
Жимс их идэх нь өөх хуримтлагдахаас урьдчилан сэргийлдэг байна. Хэрвээ та жингээ хасахаар шийдсэн бол флоктоз багаар агуулсан жимс хэрэглэх хэрэгтэй.
28. Өөх тос
Эрүүл өөх тос нь витамины шингэлтэнд чухал нөлөөтэй.
29. Сүү, бяслаг, тараг
Цагаан идээ нь уурагны чухал эх сурвалж юм. Гэвч хэтрүүлж хэрэглээд хэрэггүй.
30. Үр болон төмс
Ногоон ургамлаас илүү их хэмжээний нүүрс усыг үр болон төмснөөс авна. Төмсыг овъёос, будаатай бүү хэрэглэ.
31. Турмерик
Энэ нь олон зууны туршид эмчилгээнд хэрэглэгдэж байсан бөгөөд маш олон судалгаагаар хорт хавдар болон бусад өвчний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон. Өглөөний цайндаа өндгөн дээр цацаж хэрэглэж ч болно.
32. Чили флекс
Энэ нь дархлалын системийг дэмждэг витамин А, кафсейсин агуулдаг тул бодисын солилцоог түргэсгэж илүү их хэмжээний илчлэг шатаахад тусалдаг.
33. Газрын кориандер
Энэ нь цусан дах сахарын хэмжээг хянаж холестрин болон чөлөөт радикалыг бууруулдаг. Загас, гахайн махаар бэлдсэн хоолонд цацаж хэрэглэж болно.
34. Халуун чинжүү
Маш их хэмжээний С витамин агуулдаг тул шарх эдгээх болон төмрийн биенд шингэлтэнд сайн нөлөөтэй. Мөн чилитэй адил өндөр хэмжээний кафсейсин агуулдаг. Төмс, тахианы махтай хэрэглэвэл тохиромжтой.
35. Хар перец
Энэ нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, к витаминаар хангаж ясыг бэхжүүлдэг.
36. Хар цайгаа орхиод ногоон цай уу
Ногоон цай нь таны булчингийн нөхөн сэргэлтийг илүү хурдан болгодог.
37. Амуу тариагаа орхиод овъёос ид
Овъёос нь булчин бүрдүүлдэг уургаар баялаг ба фибер агуулсан байдаг тул өглөөний турш таны энергийн түвшинг дэмжих болно.
38. Шоколад идэхээ болиод газрын самрын цөцгий ид
Газрын самрын цөцгий нь эрүүл өөх тос болон уургаар баялаг байдаг.
39. Жирийн төмсөө болиод чихэрлэг төмсөө ид
Чихэрлэг төмс нь витамин А болон өөр бусад олон амин дэмээр баялаг хүнс юм.
40. Цагаан будаагаа орхиж бор будаа идэцгээе
Бор будаа нь цагаан будаанаас гурав дахи их фибер агуулдаг төдийгүй B6 витамаар баялаг тул бодисын солилцоог дэмждэг.
41. Сүүтэй шоколадаа болиод хар шоколад идээрэй
Хар шоколад нь чухал эрдэс бодис агуулдаг тул гайхалтай эрүүл амттан юм.
42. Ургамлын тосоо болиод оливийн тос хэрэглэ
Оливийн тос нь маш их хэмжээний эрүүл өөх тосыг агуулдаг бол ургамлын тос нь өндөр түвшний эрүүл бус өөх тосыг агуулдаг байна.
43. Эрүүл өөх тос ид
Эрүүл өөх тос нь таныг таргалуулахгүй. Хоол бүр тань эрүүл өөх тос агуулсан байвал зүгээр.
44. Илчлэгийнхээ хэмжээг битгий тооцоол
Идэж буй хоолныхоо чанарт анхаарах нь илүү чухал.
45. Омега 3 ид
Энэ нь таны зүрхний эрүүл мэнд болон бусад зүйлст маш сайн юм.
46. Бүрэн боловсруулсан хүнснй бүтээгдхүүн бүү хэрэглэ
Энэ төрлийн бүтээгдхүүн нь маш их хэмжээний эрүүл бус өөх тос агуулсан байдаг.
47. Чөлөөтэй ид
Загас зэрэг мах нь маш их хэмжээний уураг агуулсан байдаг тул хүссэн хэмжээгээрээ идсэн ч болно.
48. Их порцоор битгий ид
49. Их ус уу
50. Алкохоль агуулсан бүтээгдэхүүн бага хэрэглэ
Алкохолийн хүчил нь маш их хэмжээний хоосон калор агуулсан байдаг тул бага хэрэглэх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bilguun(112.72.11.105) 2015 оны 01 сарын 09

heregtei shuu

0  |  0
Top