Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна.
Та одоо хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болох нь ээ?
Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгөтэй хумстай байдаг байна.
Цайвар хумстай хүмүүс:
Цус багадалтай
Зүрхний дутагдалтай
Чихрийн шижин
Элэгний өвчим
Хоол тэжээлийн хомсдол гэсэн эмгэгүүдтэй байх магадлалтай.
Цагаан хумс-энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.
Шар хумс-Хумс нь шарлаад зузаарсан байдаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчсөн байх магадлалтай.
Хөхдүү хумс-Бие махбодид хүчилтөрөгч дутагдасний шинж тэмдэг гэдэг бөгөөд хөхдүү хумстай бол уушигний үрэвсэл өвчинтэй байна.
Долгионтой хумс-хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй
Хагарсан гэмтсэн хумс-бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг
Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс-хумсний эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг.
Хумсан дундуураа хар зураасан өнгөтэй-энэ ихэндээ арьсны хавдарын үед илэрдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )