Эмэнд хордсон хүүхдүүдийн элгэнд өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

“Монос”-ын эмийн санчдын хэрэг дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь тунг нь хэтрүүлсэн өгсөн эмнээс болж хүүхдүүдийн элгэнд өөрчлөлт гарч эхэлсэн бөгөөд рахиттай болох, нүүрэнд тууралт өгөх, элэгний С вирусын шинж тэмдэгүүд хүүхдүүдэд илэрч эхэлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр эмийг илүү тунгаар олгосон эмийн санчдын нэгнийнх нь ялыг жирэмсэн учраас хойшлуулж, нөгөөг нь тэнсэн харгалзах ялаар шийтгээд байсан. Тэгвэл хордсон хүүхдүүдийн эцэг эхчүүд уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ. Тухайн үед эмийн нөлөөлөл хүүхдүүдийн амь насанд халгүй ч цаашид ямар эрсдэл гарахыг нь тогтоож чадахгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан мэдэгдээд байсан. Хүүхдүүдийг байнга хяналтад байлгана хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн ч нэг удаа л үзлэгт хамруулсан хэмээн эцэг эхчүүд ихээхэн гомдолтой байгаа аж. Мөн эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг эхчүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар эмийг шинжлүүлэхээр явуулсан бөгөөд хариу нь удахгүй ирэх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top