Б.Бат-Оргил: Харзны ус эрүүл мэндэд тустай гэдэг нь батлагдаагүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Дүн өвлийн хүйтнээр харзны усанд орох нь эрүүл мэндэд тустай гэж үзэх хүн олон бий. Харин харзны усанд орох нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй талаар ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн менежер мэс заслын эмч Б.Бат-Оргилоос тодрууллаа.

- Сүүлийн үед хүмүүс харзны усанд орох нь элбэг болсон. Энэ нь эрүүл мэндэд ямар тустай вэ?

- Энэ бол хувь хүний сонирхол, шүтэн бишрэх зан үйлтэй холбоотой асуудал. Нийгмийн эрүүл мэндийн холбогдолтой эрүүлжүүлэх программд тусгагдаагүй. Харзны усанд орсноор нэг бүсгүйн хөхний булчирхай цочирч, хавдсан байсныг би мэднэ. Эмчийн хувьд эмчилгээ хийлгэх заавар өгөөд дахин харзны усанд болгоомжтой орохыг зөвлөсөн.

- Тэр бүсгүйгээс гадна хазны усанд ороод сөрөг үр дагавар хүртсэн өвчтөн хэр олон байдаг вэ?

- Одоогоор надад түүнээс өөр хэн нэгэн хандаагүй байна.

- Хэрэв харзны усанд орохоор бол юуг анхаарах хэрэгтэй вэ?

 - Эмэгтэй хүн бол сарын тэмдэгийн мөчлөг эхлэх юмуу дуусах үед мөн хоолой, үе мөч өвддөг хүн бол гүйлсэн булчирхайн өвчлөлийн бактерийн шинжилгээ хийлгээд өндөр гарвал харзны усанд орж болохгүй. Мөн зүрх судасны өвчтэй, даралт хэлбэлзэлтэй, цус багадалттай хүмүүс, судасны зангираа, өргөсөлтэй гэж оношлогдож байсан хүмүүс, цусанд сахар багатай хүмүүс орж болохгүй.

-Ер нь манайхан  тэр сайн, энэ сайн гэсэн үгэнд их автаж байх шиг. Тухайлбал, сүлжээний бүтээгдэхүүн, харзны ус гэдэг ч юм уу. Эмч хүний хувьд та үүн дээр ямар байрь суурьтай байдаг вэ?  

-Харзны усанд орж байгаа нь чийрэгжих талдаа ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Харин сүлжээний бизнес гэдэг гар дамжссан бүтээгдэхүүний худалдаа. Эрүүл мэнд, амин дэм, гоо сайхны бүтээгдэхүүнүүд голчилдог. Эрүүл мэндийн амин дэм, эрдсийн найрлага бүхий сүлжээний бүтээгдэхүүнийг эмчилгээ гэж ойлгож болохгүй.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.88) 2015 оны 01 сарын 18

Saldaggui haniad harzand orood alga bolson. Haniadtai em uugaad edgerehgui nusgai bolson bol orood uzeerei

0  |  0
doctor(202.70.33.146) 2015 оны 01 сарын 15

er ni eruul hun orhod asuudalgui. harin yamar negen uwchtei, bie ni uwddug hun emchees zuwlulguu awsan ni deer. shuud tuilshiraad guigeed orchij bolohgui

0  |  0
mongolm(202.55.191.130) 2015 оны 01 сарын 15

mongol arag ymar ch baisan muudahgui l baih ter huiten mustoi usand orchood margash ni hooloi uvdluu haniad hurlee gej baisan hun bi lav duulagui l ym bn dag bur suumgai hun 3 jil suugad uhsen esnuud ni huiten usand orj chochrol ugj seregseer baigad huld orson tuuh baigaa shuu

0  |  0
Battumur(112.72.13.134) 2015 оны 01 сарын 14

Ene emchees asuux asuult ban yaaj xolboo barix be

0  |  0
Top