Хумсаа гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14
Хумс өөрчлөгдөх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой. Идэж байгаа хүнсэнд чинь ямар нэгэн тэжээл дутагдсаныг хумс чинь хэлээд л өгнө. Хумс нь биеийн эрүүл мэндийн байдлыг тусгаж байдаг тул сайн ажиглаж байгаарай. Хумс нэг газраа дахин дахин салаалж, хугарамтгай болох, хумсан дээр толбо, зураас гарах зэрэг нь ямар нэгэн өвчний шинж байж болно.

Хэрхэн эмчлэх вэ?
Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.
Хэрхэн арчлах вэ?Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг.Хумсаа будсан бол зориулалтын арилгагчаар арилга. Амин дэмжүүлсэн зориулалтын шингэн нь будаг арилгаад зогсохгүй арьсыг салаалахаас хамгаалах үйлчилгээтэй. Найрлаганд нь Р амин дэм, булганы тос орсон байдаг. Хумсаа хэлбэр гарган авсны дараа нарийн ширхэгтэй үрүүрээр сайтар үрж өөгүй болго. Хумсны гадаргууг урэх зориулалтын үрүүр нь хумсыг өнгөгүй лак түрхсэн юм шиг болгодог. Гэвч ойр ойрхон хэрэглээд байвал хумсны давхарга нимгэрнэ.

 Хумсны махыг зориулалтын саваагаар хойшлуулж, мөн зориулалтын тос түрх. Массажлан тосыг шингээсний дараа хуурай болтол нь арчина. Ацетонгүй суурь түрхлэг түрхсэний дараа хумсаа будаарай. Хатахаар нь өнгөгүй будаг түрхэнэ. Хамгийн сүүлд будаг хатсаны дараа бага зэрэг тосыг хумсны эргән тойрны арьсанд сайн шингээж түрхэж өгнө.
Хумсыг 3 үйлдлээр будвал илүү цэвэрхэн болдог. Эхлээд голын хэсгийг, дараа нь 2 захаар нь гадагш чиглүүлэн будна. Арьсандаа хүргэсэн бол будаг арилгагчийг ашиглаж арилгана. Эвгүй будвал засах гэлгүй бүгдийг нь арилгаад шинээр будна. Орой бүр хамгаалалтын өнгөгүй будаг түрхээд байвал хумсны будаг удаан хадгалагдана. Хумсаа уруулын будагтайгаа адил өнгөөр буддаг.Сайн будаг түргэн хатаж, толигор, гялалзсан, удаан тогтдог гадаргуу үүсгэнэ. Хиймэл хумс сайхан харагдуулдаг ч байнга хэрэглээд байвал өөрийн чинь хумс хэлбэрээ алдаж, эмзэг, нимгэн болох аюултай.

Хэрхэн гоёлын будалт хийх вэ?

Сайн хумсны лак нь хумсыг гэмтээх биш харин хамгаалдаг. Гэвч лак болон лак арилгагч авахдаа  чанар сайтайг  нь сонго. Учир нь ацетон болон чанар муутай лак нь хумсыг гэмтээж хугарамтгай болгодог.

- Гарын чинь арьс цайвар бол усан болон гэгээтэй өнгийн лак харин боровтор бол бараан сvvдэртэй өнгө сонго. Мөн гар болон биеийн чинь арьс жигд нилээн бор бол цагаан өнгийг ч сонгож болно. Мөн нvдний тень, уруулын будаг, гоёлын даашинзныхаа өнгө дагуу өнгийг ч сонгож болно. Эдгээр нь өнгөний суурь болно.
- Лакныхаа багсанд их биш авч хумсныхаа угаас vзvvр лvv хөнгөн дарж суурь будгаар хумсаа будна.

- Сайтар хатаж жигд будагдсан хумсан дээрээ дуртай зургаа зурж болно. Үүнд ердөө шvдний чигчлvvр болон маш нарийн багс хэрэг болно. Зургаа өөгүй цэвэрхэн зурах хэрэгтэй шүү. Суурь өнгөнөөс өөр эсвэл тод өнгийн лак ашиглаарай. Жишээлбэл усан ягаан дээр час улаан, ногоон, хөх гэх мэт. Харин хар өнгийн суурь дээр цагаан, цагаан дээр хар ч байж болно.


- Эцэст нь өнгөлөгчөөр өнгөлнө. Зураг зурсан лак сайтар хатсаны дараа өнгөгvй болон бvдэг ягаан, цэнхэр өнгийн өнгөлөгч лакаар өнгөлж нимгэн будна. Өнгөгvй тунгалаг өнгөлөгч лак нь ямар ч өнгийн лаканд тохиромжтой байдаг. Харин ягаан, цэнхэр туяатай лак нь өнгө дагуу суурь будганд зохимжтой байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top