1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт.
2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу.
3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид.
4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсийн самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/.
5. Ихээхэн туйлдаж ядарсан үед терк дээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залиг.
6. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс ½ аягыг бэлтгээд 2 цаг дутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид.
7. Нимбэгтэй сармисны каш ид. Үүний тулд 400 г сармисыг тёрк дээр үрж каша болго. Дээр нь 24 ш нимбэгний шүүс хийж хутга. Хэрэглэхийн өмнө зайлна. Энэ кашанаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг ирж, ажлын чавдар сэргэнэ.
8. 3000 мл шилэн саванд 1000 г угаасан хушганы самар хийж дээр нь 1000 г элсэн саахар нэмнэ. Эцэст нь 1000 мл архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе зайлж 3 хонуул. Үүссэн улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд юүл. Самарыг бас дахин 2 удаа тус бүр 1000 мл архиар эхнийх шиг дарна. Ингээд 3 хандмалаа хольж хүрэн шилэнд юүл. Дулаан газар хадгална. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа 21 хоногийн турш ууна.
9. Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай ваннад ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд хөлөө 10 минут дүр. Энэ нь толгойноос цус явуулдаг.
10. Оюун санаагаа сэргэлэн цовоо болгодог цай уу. Йогчууд үүнийг хийж уудаг. 4 ш кардамон, 4 ш хар перец, 3 ш башир цэцгийг нунтаглаж 250 мл бүлээн усанд хийж цагаан гаа, шанцаар амталж 20 минут зөөлөн гал дээр чанана. Бэлэн болохоос 1-2 минутын өмнө хар цай хийж сүлнэ. Дараа нь 1 цайны халбага зөгийн балаар амтална.
Алжаал ядаргаа тайлах арга буюу Футсокинг: /хөлөө халуун бүлээн давстай усанд дүрэх сувилгаа/ тайвшруулна, амраана, дархлаа сайжруулна, сэргэлэн цовоо болгоно /энэ тохиолдолд өглөө босоод хүйтэн усанд дүрнэ/, нойр хүргэхэд тусална. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног.
Сэтгэгдэл ( 0 )