Сармисны ач тус

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Сармис нь хоолны шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодын тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй.

Мөн сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, жин бууруулах, хүний бие махбодид В амин дэм хүлээн авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах, түргэн, архаг чанартай халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс усны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг.

Энэхүү ногоо нь исэлдүүлэх, бактер устгах чадалтай. Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг устгахдаа маш сайн. Сармис ходоод, гэдэсний үйл ажиллагааг сэргээж, амин дэмийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр, дал өвдөх зэргийг эмчлэх үйлдэлтэй. Мөн ядаргаа сайн тайлдаг юм байна.

Орчин үед дэлхийн олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээтэй эм, бэлдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтрүүлсээр байна. Тэдгээр нь зүрх, судасны үйл ажиллагаанд сайн, дархлаа сайжруулж, үрэвсэл дарах, хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг ажээ.

Сонирхуулахад, Эртний Түвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЧИМГЭЭ(112.72.11.116) 2024 оны 11 сарын 13

Сармис идээд байвал турах уу?

1  |  3
Top