Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр 706 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа нь орны ачаалал дунджаар 5.5 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна .  Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Эрүл мэндийн төв 52.3 хувь, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 42.8, БНЭМТөв 29.4 , Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 13.7 хувиар тус тус орны ачаалал нэмэгдсэн байна. Энэ нь томуугийн гаралтай өвчний дэгдэлт их байгаатай холбоотой бөгөөд Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгийн орны хүрэлцээ муутай холбоотой юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top