Сэрүүлгээ арай эрт тавиад өглөөний цайгаа сайхан уугаад, өөрийн биеэ сэрээгээд гэрээс гарах үнэхээр сайхан. Өглөө бидэнд өөртөө цай бэлдэх цаг хангалттай байдаг.
1. Өглөө цадталаа идэх
Маш олон хүмүүс энэ алдааг гаргадаг. Өглөө маш сайн, бүр тултлаа идээд гарах ёстой гэж боддог. Энэ бол алдаа юм шүү. Их идэх тусам бидний бие махбодыг буцаад нойрмог байдалд хүргэдэг. Дээрээс нь сэрж амжаагүй ходоодон дээр баахан хоол чихвэл ходоод гэдсэнд бас хүндрэл учруулж болзошгүй. Тиймээс өглөө махан хоол гэлтгүй маслотой цагаан талхыг аяга цай эсвэл кофетой уух хэрэгтэй.
Зөвлөгөө: Өглөөний хоол хязгаартай байх ёстой. Өглөөг тослог багатай тараг ууж эхлүүлж болох юм. Жишээ нь зөгийн балтай тараг + хуурай жимс + каш
2. Өглөө жимс идэх
Өглөөг Европ хоолны (жимс) маягаар эхэлж Европ маягаар (жимс) дуусгах – тийм ч зөв хооллолт биш аж. Яагаад гэвэл жимс ногоо нь калори агуулах хэмжээ нь маш бага зэрэгтэй байдаг бөгөөд таныг хангалттай цатгалан байлгахгүй.
Зөвлөгөө: өглөөг жимс идэх биш жимсний 100%-ийн шүүс уувал таны биед сайн ба таны бие махбод сэрэхэд тусална. Мэдээж үүний араас өглөөний хоол/цай уух хэрэгтэй.
3. Эхлээд кофе, дараа нь иднэ
Ихэнх хүмүүст өглөө кофе уухгүй орноосоо босоход хэцүү байна биз ээ. Бид өглөө босоод өлөн ходоодоо кофегоор дүүргэдэг. Энэ зөв үү? Үүний үр дагавар нь ходоодны шархлаа, гастрит, цөс болон элэгний асуудалд хүргэж мэдэх юм. Тиймээс маш буруу үйлдэл.
Зөвлөгөө: Кофег өглөөний цайны дараа уух ёстой. Эсвэл ажил руугаа явж байх замдаа уувал илүү сайн. Мөн үүнийг какаогоор орлуулж болно. Хэрвээ та энэ зуршлаа өөрчлөхөд бэлэн биш байвал уух кофендоо дээр сүү нэмээрэй. Тэгвэл түүний өлөн ходоодонд үзүүлэх үр дагавар бага ч гэсэн багасах болно.
4. Өглөө хуурай жимс, зөгийн бал хүссэн хэмжээгээр идэж болно
Ихэнх хүмүүс зөвлөхдөө өглөө элсэн чихрийг зөгийн балаар, харин шоколадыг хуурай жимсээр орлуулбал их зүгээр гэж хэлдэг. Мэдээж хэрэг энэ бол үнэн. Гэхдээ хэмжээг тохируулах хэрэгтэй. Зөгийн бал болон хуурай жимснүүд нь маш их калори агуулдаг, ойролцоогоор 100гр – 350ккал
Зөвлөгөө: Өглөөний цай, кофенд 1х/х зөгийн бал хангалттай. Энэ хэмжээ нь яг тохирдог. Харин хуурай жимснээс 20гр байхад болно. 20гр нь 60ккал
Сэтгэгдэл ( 2 )
yuniih ni ogloonii tsainii eruul mend gej dee tsaana tani shalidamba sportoor amisgalj beltgeliin 30 tomoos tom zaaltai sportiin tov barina geed geree hiij yavna. Yuniih ni huuhdiin emneleg hureltseegui koridor, shan deer hevtej baigaa yu ch bish bololtoi.
yuniih ni ogloonii tsainii eruul mend gej dee tsaana tani shalidamba sportoor amisgalj beltgeliin 30 tomoos tom zaaltai sportiin tov barina geed geree hiij yavna. Yuniih ni huuhdiin emneleg hureltseegui koridor, shan deer hevtej baigaa yu ch bish bololtoi.