Өтгөн хаталтын үед хийх дасгал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Таны өтгөн хатаад гарахгүй таагүй байдал үүсгээд байна уу? Тэгвэл танд өтгөн хаталтын үед хийх дараах дасгалыг санал болгож байна.

1.    Бэлтгэл байдалд тэгш гадаргуу дээр дээш харан хэвтээд хөлөө жийн гараа биеийн дагуу байрлуулна. Амьсгал авахдаа хэвлийг дүүргэн, гаргахдаа хэвлийг татна. 6-8 удаа давтан хийнэ.

2.    Бэлтгэл байдал эхний дасгалын адил байна. Хэвлийг огцом дүүргэн татах хөдөлгөөнийг 10-15 удаа хийнэ.

3.    Дээш харан хөлөө өвдгөөр нугалан 2 гарыг дагзны ард зөрүүлэн  барьж хэвтэнэ. Амьсгал авч өвдгөө салгалгүйгээр баруун тийш хазайж газарт хүргэнэ. Амьсгалаа гаргахдаа бэлтгэх байрлалдаа орно. Зүүн тал руугаа мөн адил хийх ба дасгалыг 4-5 удаа давтан хийнэ.

4.    Дөрвөн хөллөн сууна. Энэ байрлалд 2-3 минут байна.

5.    Гараа ташаандаа авч зогсоод аарцгаараа баруун зүүн тийш эргүүлэх хөдөлгөөнийг тус бүр 5-10 удаа хийнэ.  
Энэхүү дасгалыг тогтмол хийж заншвал өтгөн хаталтад санаа зовох хэрэггүй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top