Хагарч, хуурайшсан уруулыг арчлах нь

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Олон шалтгааны улмаас уруул хагардаг. Ихэнхдээ хуурай, хүйтэн газар удаан байх, давстай зүйл их идэх зэргээс болж уруул хатдаг. Мөн уруул хатах өөр шалтгаанаар В витамины дутагдал, мөн таны түрхэж буй уруулын будаг зэргийг нэрлэж болох юм. Хэрвээ таны уруул хатсан бол дараах аргуудыг хэрэгжүүлээрэй.
1. Галууны тос
Хатсан уруулыг анагаахад хамгийн сайн эм бол галууны өөх, тос гэж хүмүүс ярьдаг. Мэдээж галууны тосыг олоход хэцүү. Гэхдээ бүү санаа зов. Кокосны тос, оливын тос зэрэг ялгаагүй сайн үр дүнтэй байдаг аж. Тиймээс урууландаа эдгээр тосыг өдөрт хэд хэдэн удаа түрхэж байх хэрэгтэй.
2. Спиртээс татгалз
Та уруулын будаг, гел авахдаа спирт, нефтийн орцтойг  хэзээ ч бүү сонгоорой. Тэдгээр нь таны уруулыг бүр илүү хуурайшуулахаас өөр юу ч хийж чадахгүй. Тэгэхээр зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэ. Дараагийн удаа уруулын будаг, өнгөлөгч гель зэргийг авахдаа орцыг нь сайтар харах хэрэгтэй шүү.
3. Халуун ногоо, давслаг, хэт халуун зүйлсээс татгалз
Хэт халуун, халуун ногоотой, их давстай зүйлс идэхээс татгалзаарай. Эдгээр нь таны уруулыг хуурайшуулах болно.
4. Цаг агаарын нөлөөнөөс хамгаалах
Хэт халуун, хүйтэн байх, халуунаас гэнэт хүйтэн нөхцөлд орох зэрэг нь уруул хуурайшихад хүргэдэг. Тиймээс уруулаа гадаад нөхцөлөөс хамгаалахын тулд урууландаа гель, тос түрхэх хэрэгтэй.
5. Витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэх
6. Кальци, магни агуулсан хоол хүнсийг хэрэглэх
Кальци, магни зэрэг нь уруулын арьсны нөхөн төлжилтөд чухал нөлөөтэй байдаг учир кальци, магни ихээр агуулдаг хоол хүнс бүхий сүү, тараг, бяслаг, буурцаг, самрыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
7. Усыг их уух
Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух нь уруул хатахаас хамгаалах ба таны биед хэрэгтэй чийгшлийг өгч чадах юм.
8. Кофе, спирт агуулсан зүйлсээс татгалзах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top