-Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь гарахдаа сайн, хэрвээ тос толбо нь дэндүү их тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаавал амархан арилдаг.
-Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртгийг нь арилгаж чаддаг байна.
-Будаа угаасан усаар тостой болсон гэрийн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.
-Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.
-Буцалгасан будааны усаар үргэлж амаа зайлбал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байх болно.
Цагаан будааны шүүс
Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.
Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.
1. Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
2. Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
3. 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд дээд тал нь тав хоног хадгална.
Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь
Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.
Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?
1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.
Сэтгэгдэл ( 0 )