Бернийн их сургуулийн эрдэмтэд их хотын иргэдийг аль болох дээд давхрын байранд амьдрахыг зөвлөж байна. Энэ нь хүний насыг уртасгадаг гэнэ.
Швейцарийн эрдэмтэд дөрөв ба түүнээс дээш давхруудад амьдардаг 1.5 сая ор¬чим хүнд нарийн судалгаа явуулжээ. Уг судал¬гааны явцад 2001-2008 онд 150 мянга гаруй нь нас барсан байна. Ингээд дүн шинжилгээ хийж үзтэл найм болон түүнээс дээш давхарт амьдрагсад аливаа шалтгаанаар нас барах нь нэгдүгээр давхрынхнаас 22 хувиар бага байв. Тухайлбал доод давхрынхан уушгины өвчнөөр 40, зүрх судасны өвчнөөр 35, уушгины хорт хавдраар өөд болох нь 22 хувиар их байдаг аж. Харин нэгдүгээр давхарт амьдрагсад цонхоор үсэрч амиа хорлохгүй байх цорын ганц давуу талтай.
Эрдэмтдийн үзэж буйгаар дээд давх¬рынхны эрүүл мэнд сайн байдаг нь өндөр давхар агаарын бохирдол бараг очдоггүйтэй холбоотой гэнэ. Түүнчлэн тэд хааяа ч болов шатаар өгсдөг нь зүрхний өвчнөөс сэргийлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )