Эбола вирусээр өвчлөгсөд болон нас барагсдын тоо нэмэгдсээр байна. Хамгий сүүлийн буюу 2015 оны 1-р сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад Эбола вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн байна. Үүнд Либери, Сьери-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи зэрэг улсууд багтаж байгаа юм. Сүүлийн байдлаар эбола вирусээр 21362 хүн өвчил 8478 хүн нас барсан бөгөөр нэгдүгээр сарын долооны өдрөөс хойш 549 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 194 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт байна. Нийт 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500 хүн нас баржээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )