Хүний өдөр тутмын амьдрал гэдэг нэг нэгнээ залган тасралтгүй үргэлжилж байдаг таатай ба таагүй олон жижиг үйл явдлын цуврал гэдэг. Эдгээрээс таагүй олон жижиг зүйлийг төвөггүй арилгахад туслах 20 зөвлөгөөг танд хүргэж байна.
1. Шатаад удаагүй байгаа халуун чийдэнг яаралтай солих шаардлагатай бол теннисны хуучин бөмбөгийг дундуур нь огтлон нэг талаар нь огтолж болно.
2. Тавилгыг зөөх үед шал зурах цөөнгүй. Ийм үед тавилгын хөлөнд хуучин оймс углавал зурахгүй.
3. Аяга таваг угаагчийг хэрэглээгүй үедээ хуурай байлгахын тулд цаасны хавчуур ашиглахад л хангалттай.
4. Эмульстэй будгийн толбыг хүүхдийн тосоор хялбар арилгадаг.
5. Индүүний ёроолын харласан хэсгийг арилгахын тулд дээр нь давс асгасан цаас индүүдэхэд хангалттай.
6. Хөргөгчинд их ногоо хадгалах үед эвгүй үнэртэй болдог. Ийм үед ногоогоо сонингоор ороовол хөргөгч эвгүй үнэртэй болохгүй.
7. Угаалтуурын ус удаан доошлоод байвал хоолой руу хагас литр халуун усанд хагас аяга хүнсний соод хийгээрэй.
8. Зэвэрдэггүй төмөр буюу “нерж” гэсэн бичгтэй эдлэлүүдийг оливийн тосоор цэвэрлэхэд сайн өнгө ордог. Эхлээд тостой алчуураар сайтар арчаад дараа нь хуурай цаасан алчуураар гялалзтал арчина.
9. Хромон эдлэлийг гялалзуулахад хүүхдийн тос хамгийн тохиромжтой. Цэвэр даавуун алчуур дээр бага зэрэг хүүхдийн тос асгаж байгаад хромтой гадаргууг сайтар арчихад хангалттай.
10. Цамцан тогтсон уруулын будгийн толбыг үсний лакаар хялбар арилгаж болдог. Уруулын будаг болсон зүйлийг угаалгын машинаар угаах гэж байгаа бол эхлээд үсний лак шүршээд арваад минут болсны дараа чийгтэй даавуу, эсвэл хөөсөөр арчаад дараа нь угаалгын машинд хийгээрэй.
11. Хоол хийхэд ашигладаг хөнгөн цагаан гялгар цаас нь шилэн аяга тавагны толбыг арилгахад их тохиромжтой. Гялгар цаасыг базаж бөөрөнхийлж байгаад аяга угаагч хөөсний оронд ашиглахад хангалттай.
12. Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн соод ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй соод хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилна.
13. Машин өнгөлдөг тос нь угаалтуур, цорго, шүршүүрийн өрөөний хаалга энэ тэрийг өнгөлөхөд тохиромжтой. Ингэснээр савантай усны толбо үлдэхгүй.
14. Мөнгөн халбага, сэрээ зэргийг хадгалахдаа самбайнд ороосон шохойны хамт хайрцганд хийж хадгалах хэрэгтэй. Ингэвэл мөнгөн эдлэл өнгө алддаггүй.
15. Чанасан өндөгний хальсыг лонх, ваарыг цэвэрлэхэд ашигладаг. Нунтаглаж жижиглэсэн өндөгний хальсыг саванд хийгээд дээрээс нь угаагч шингэн, усны хамт жаахан хийгээд сайтар сэгсрээрэй.
16. Элгэн гутал, бээлийн дээрх жижиг толбыг хумсны хуурайгаар арилгахад хялбар.
17. Хивсэн дээр гарсан дардасыг сэрээгээр самнаад хэвэнд нь оруулж болно.
18. Ор дэрний цагаан хэрэглэл удаан хадгалахаар заримдаа үжирмэл үнэртэй болдог. Үүнээс сэргийлэх үүднээс хадгалдаг шүүгээ, саванд нь содтой хайрцагийг таглалгүйгээр тавихад хангалттай.
19. Угаалтуурын хоолой бөглөрсөн бол эхлээд дээрээс нь хагас стакан соод хийгээд дараа нь дээрээс нь мөн хагас стакан хүнсний уксус хийнэ. Хийснийхээ дараа нүхийг чийгтэй арчуураар таглаад таван минут байлгана. Дараа нь халуун ус гоожуулна.
20. Нимбэгний хальсыг бага зэрэг давстай хольж байгаад аяганд үлдсэн кофены толбыг хялбар арилгаж болно
Сэтгэгдэл ( 2 )
тийм үү :D
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮