Шүдээ хавирах муу зуршлаас ангижрах аргууд

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 08

Зарим хүмүүс нойрон дундаа шүдээ их хавирдаг. Энэ нь өөрт нь хийгээд хөндлөнгийн хүнд ч таатай байдаггүй биз. Байнга шүдээ хавирах нь эрүүнд гажиг үүсгэх, шүд гэмтээх аюултай байдаг тул тоолгүй өнгөрч болохгүй юм.

 Шүд хавирах шалтгаан нь ихэвчлэн ядаргаанаас үүдэлтэй гэдгийг эмч нар нотолжээ. Судалгаагаар 10 эрэгтэй тутмын хоёр нь шүдээ хавирдаг байхад, 10 эмэгтэй тутмын зургаа нь шүдээ хавирах зуршилтай байдаг гэнэ. Тэгвэл энэ зуршлаасаа салах боломжтиойг эмч нар сануулж байгаа юм. Үүний тулд:

- Унтахдаа дээд, доод шүдээ нийлүүлж болохгүй.

- Унтахын өмнө бүлээн устай ваннд ороорой.  Бүлээн ус эрүүний булчинг тайвшруулж өгнө.

- Орой амрахаасаа өмнө салхинд гарч  алхах зэргээр хөнгөн дасгалууд хийж болно.

- Хэрэв та  шүдээ зуух зуршилтай  бол өөртөө байнга сануул. Юм идэхээс бусад үед шүдээ хооронд нь бүү нийлүүл.

- Шүд хавирах хамгийн гол шалтгаан болдог   стрессээ тайлаарай. Өөрийнхөө дуртай зүйл, хоббинд цаг гаргаж болно. Ном унших, халуун цай уух, намуухан хөгжим сонсох гэх мэт.

- Унтахын өмнө халуун бүлээн усанд норгосон алчуураар эрүүнээс чихний ар хүртэл жин тавиарай. Энэ нь эрүүний булчинг суллаж өгнө.

- Хатуу мах, хатуу талх, ааруул, ээзгий, бохь болон бусад зажлуур ихтэй хоол хүнс аль болох бага хэрэглээрэй.

- Хүнсний бүтээгдэхүүнүүдээс кола, кофе, архи, шоколад зэргийг ч мөн адил аль болох хэрэглэхгүй бол сайн

- Үзэг, бал, соруул зэрэг зүйлсийг амандаа зууж зажлах зуршлаа хаяарай.

Хэрвээ эдгээр аргууд нөлөөлөхгүй бол эмчид хандахыг зөвлөе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top