Сарын тэмдэг их хэмжээтэй ирэх (Heavy periods; Menorrhagia/Меноррагия)
• Сарын тэмдгийн тогтмол мөчлөгийн үед алдах цусны хэмжээ ихсэх (80 мл-ээс дээш)
• Ойр ойр ариун цэврийн хэрэглэл, тампоноо солих шаардлагатай болох
• Хэрэглэлээ солих шаардлага гардаг учраас улмаас шөнө сэрэх
• Сарын тэмдэг 8-10 хоног үргэлжлэх
• 1-2 хоногоос удаан хугацаанд бүлэнтэй цус гадагшлах
• Өдөр тутмын ажлаа хийж чадахгүйд хүрэх
• Цус их алдсаны улмаас ядарч сульдах, амьсгаадах зэрэг зовиурууд илрэх
Өвдөлт (Menstrual cramps/Менструальные боли)
• Битүү, тогтмол өвдөлтөөс авхуулаад зангирах мэт өвдөлт хэвлийн доод хэсгээр мэдрэгдэнэ.
• Өвдөлт нь нурууны доод хэсгээр буюу хөл рүү дамжина.
• Толгой өвдөж, дотор муухайрч, өтгөн хатаж, суулгаж, ойр ойр шээх шинжүүд илэрнэ.
Сарын тэмдэг ирэхгүй байх (Amenorrhia/Аменорея)
• Нөхөн үржихүйн насны эмэгтэйд 3 буюу түүнээс олон сар сарын тэмдэг ирэхгүй байх.
Танд дээрх шинж тэмдгүүд илэрдэг бол сарын тэмдэг хэвийн биш гэж үзнэ. Эмчид хандан, оношлогоо, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )