Бүсгүйчүүд бидний хоол амтлагчуудын нэг бол яахын аргагүй сонгино билээ. Гэтэл ааг ихтэй сонгиныг арилгахад нулимсны шингэнийг ихээхэн ялгаруулдаг шүү дээ. Тэгвэл нулимс гаргахгүй байх олон арга байдаг байна. Ингээд та бүхэн доорх аргуудыг гэртээ туршиж үзээрэй.
Сонгиноо хөлдөөгөөд хэрч
Их хэмжээний сонгино хэрчих гэж байгаа бол бүгдийг нь хөргөгчиндөө хийгээд хийчих. Тас хөлдүү биш ч хэрчиж болохоор хэмжээний болгоод хэрчвэл их амархан байх болно. Хөргөгчинд 30 минут орчим, хөлдөөгчинд 15 минут орчим болоход яг тохирдог. Сонгиныг хөлдөөхөд чанарын хувьд ямар ч өөрчлөлт ордоггүй.
Гал ашигла
Хажуудаа лаа асааж байгаад сонгиноо хэрч. Галнаас гарч байгаа халуун илч сонгины хатуу, аагтай чанарыг багасгадаг. Ингэснээр орчин тойронд тайван дулаан уур амьсгал бий болно. Нүдэнд чинь ч сайнаар нөлөөлнө.
Хажуудаа ус тавь
Хажуудаа аяга ус тавиад хэрчвэл хамаагүй амар байх болно. Мөн хэрчиж байх явцдаа сонгиноо усанд норгох юм бол ааг нь багасч чамайг уйлуулахаа болино. Их хэмжээний сонгино хэрчих гэж байгаа бол бүгдийг нь арилгаж савтай усанд хийж байгаад, нэг нэгээр нь гаргаж хэрчих юм бол нулимс гоожихгүй.
Хурц иртэй хутга ашигла
Дийлэнх тогооч нар сонгино хэрчихдээ уйлахгүй байхын тулд хурц иртэй ган хутга ашигладаг. Энэ нь сонгино хэрчих явцыг хурдан байлгахын зэрэгцээ шүүсийг нь агаарт ууршуулж, цацруулдаггүй тул нүд хорсож өвдөх нь бага байдаг аж. Мөн хутгаа усанд дүрэх юм бол бүр ч үр дүнтэй байдаг.
Ямар нэг зүйл зажил
Итгэмээргүй сонсогдож байж болох ч сонгино хэрчиж байхдаа ямар нэг зүйл зажлах нь уйлахаас хамгаалдаг. Учир нь чиний амьсгал, амны мэдрэхүй өөр зүйл дээр төвлөрсөн байдаг учраас сонгины ааг нулимсыг чинь гаргаж дийлэхгүй.
Сэнс ашигла
Энэ бол хамгийн шалгарсан, бас найдвартай аргуудын нэг. Сонгино хэрчиж байхдаа сэнсээ өөр лүүгээ үлээлгэ. Сонгины аагийг сэнснээс үүсэх салхи хөөснөөр нүд чинь хорсохгүй.
Сэтгэгдэл ( 1 )
za odoo huuchnyh shig nulims garahaa bolisoon surzhigneed bayh hereggui