Эбола халдварт вирусээр өвчлөгсдийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн үеийн нэгтгэсэн тоон мэдээлэл буюу 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 (39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 14-өөс хойш 428 шинэ тохиолдол, нас баралт 213 хүнээр нэмэгджээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )