М.Уранчимэг: ”Sofosbuvir”-ыг хөнгөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтад оруулах талаар ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Монголын хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн судалгаа бий. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад элэгний С вируст гурвалсан эмийн эмчилгээг хэрэглэдэг болоод байгаа. АНУ-д үйлдвэрлэсэн элэгний С вирус устгадаг  “Sofosbuvir” –ын талаар ЭМСЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс тодрууллаа.

-Элэгний С вирусын эмийг уугаад эдгэрэлт хэдэн хувьтай вэ? Хэдэн төгрөгөөр худалдаж авах боломжтой вэ?

-“Sofosbuvir” гэдэг эм АНУ-д үйлдвэрлэгдсэн, элэгний С вирусыг эмчилэх үйлчилгээтэй. Энэ эмийг манай улсад оруулж ирэх болсонтой холбоотойгоор буруу мессэж ард иргэдэд очсон. Дангаар нь уугаад эдгэрнэ гэж хүмүүс ойлгоод байгаа. Гэтэл энэ нь тийм биш. 400 граммын энэ эмийг Интерферон гэдэг тариа, Рибавирин гэдэг эмтэй хавсарч ууна. Үүний үр дүнд С вирусын эдгэрэлт 90 гаруй хувьтай байна. Одоо бол Интерферон тариа Рибавирин эмээр элэгний С вирусыг эмчилж байгаа. Дээр нь Sofosbuvir-ыг уувал илүү үр днтэй. АНУ үйлдвэрлэсэн эмнийхээ ашгийг олчихоод хөгжиж байгаа орнуудын элэгний өвчлөлтэй хүмүүсийг бууруулахын тулд хямд үнээр өгч байгаа. Ингэснээр нэг курсс эмчилгээ нь 300 доллар болон буурч байгаа юм. “Sofosbuvir” гурван сарын эмчилгээ 900, зургаан сарынх 1800 доллар болсон.

-Элэгний С вирустай гэж оношлогдсон бүх хүн уух боломжтой юу?

-Энэ эмийг уухаар шийдсэн хүн эхлээд шинжилгээнд хамрагдана. Манай улсад 400-450 мянган хүн С вирустай хүн байгаа гэж тооцоход тэдгээрийн хэд нь "Sofosbuvir"-ыг хэрэглэхийг шинэжилгээний хариуг харж сонгож хэрэглэнэ. Түүнээс бүх хүн ууна гэсэн үг биш. "Sofosbuvir"-ыг Европын холбооны бүх улсууд хэрэглэж байгаа. Канадад үйлдвэрлэгдэж олон оронд бүртгэлтэй хэрэглэгдэж байгаа. Хятдад бүртгэл нь явагдаж байгаа. Энэ эмийг  зөвхөн эмчлэх бус эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх гээд цогцоор нь шийдэх боломжтой. Тэгэхээр энэ өвчлөл буурна.

-Шинжилгээ авч байж "Sofosbuvir"ыг уух шаардлагатай эсэхийг шийднэ гэж байна. Тэгэхээр элэгний С вирустай хүн бүхэн уух боломжгүй гэсэн үг үү?

-Шинжилгээ хийлгээд вирустай гэдэг нь тогтоогдсон хүмүүс зүгээр байхгүй, янз бүрийн эм ууж байгаа. Тиймээс "Sofosbuvir"-ыг өгөхийн тулд шинжилгээ авна. Тэгээд нэг сарын эмчилгээ өгөөд сарын дараа дахин шинжилгээ авна. Тэгээд эхний өгсөн курс эмчилгээнийхээ савыг эмнэлэг аваад хоёр дахь курс эмчилгээг өгнө. Ууж дууссаны дараа дахин шинжилгээ авна. Энэ мэтчилэн зургаан сар уулгаад эдгэрэлт 90 гаруй хувьтай байна. Тэгээд л эмчилгээ зогсоно.

-Хавсарсан эмчилгээ хийнэ гэж байна. Хамт уух эм, тариа нь хэр олдоцтой байдаг юм бол?

-Интерферон, Рибавирин хоёулаа олдоц хангалттай байгаа. Нэлээн хэдэн компани эдгээр эмийг оруулж ирдэг. Үнийн хувьд бол Рибавирин нь боломжийн үнэтэй. 200-300 мянган төгрөгөөр нэг курс эмчилгээг нь хийх боломжтой. Сарын эмчилгээ нь 40-50 мянган төгрөг болов уу.  Харин  Интерферон өндөр үнэтэй. Нэг удаагийн тариа нь 300-400 мянган төгрөг. Ер нь цаашдаа Засгийн газар "Sofosbuvir"-ыг даатгалаар хөнгөлттэй олгодог эмйн жагсаалтад  оруулах тал дээр ажиллана.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zul(203.91.117.4) 2015 оны 03 сарын 29

Hyanaltand baidag Emch naraasaa avna gej vnen vv

0  |  0
Zul(203.91.117.4) 2015 оны 03 сарын 29

Hyanaltand baidag Emch naraasaa avna gej vnen vv

0  |  0
em zarna(124.158.109.232) 2015 оны 02 сарын 11

dan gantsaaraa uugaad nemergyie. Amerikiin ene emtei habsarch uudag emtein hamt hyamd batalgaatai ur duntei emiin zahialj uugaachee. bolomjtoi humuus baibal une n 10-11 myangan $ bolj bainleeshdee. Habdaraar ubchluud eleg shiljuulen suulgahad bur unetei bolno. baga deeree virusaas angijrah bolomjtoi. zahialahiig hussen humuus utsaa uldeegeerei

0  |  0
Uma(122.201.21.92) 2015 оны 02 сарын 05

havsarch xeregleh uchraas bargiin hvmyys vhiig n diilexgvi shvv dee Manaixan dan gantg shin emiig uugaad bolox yum bn geed bayarlaad bga shvv dee Medeelle zuvtodorhoi uguuchee 1 sariin emchilgee oiroltsoogoor 2 sayaas vlvv boln shvv dee %-(

0  |  0
гүр(182.160.0.107) 2015 оны 01 сарын 31

даатгалын сан ч инь хоосрох юм байна, бусад өвчтнүүдээ яах болж байна, эмийн бизнес явж байгаа шүү дээ

0  |  0
Top