Эмэгтэй таны эрүүл мэндэд тустай нэмэлт тэжээлүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Хоол тэжээлийн нэмэлтүүд нь хүнсний тэжээлүүд, амин дэм, бие махбодийг бэхжүүлэгч, чийрэгжүүлэгчид, стрессээс ангируулагчдыг агуулсан байдгаараа эмэгтэй хүний эрүүл мэндэд тун их тус дэмээ өгдөг хүнс юм. Түүгээр ч үл барам сарын тэмдгийн өмнөх эмгэг болон цэвэршилтийн үеийн эмгэг шинжүүдийг дарах, бууруулах, ясны сийрэгжилтээс аврах чухал эрдэс бодис, элементүүдийг агуулдаг. Тиймээс бүсгүйчүүд та бүхэн эрүүл мэнддээ анхаарал тавьж дараах зүйлүүдийг хэрэглэж байгаарай.

1. Кальци

 Эмэгтэйчүүдийн 35 наснаас өмнө ясыг бат бэх байлгахын тулд хангалттай кальцийг биемахбодь нь шаардаж байдаг, харин 35 наснаас хойш кальци нь ясыг гэмтэж хугарахаас хамгаалж сэргийлэх үүрэгтэй байдаг юм. Энэ ялгааг эмэгтэйчүүд сайтар ойлгож байх нь зүйтэй. Иймээс эмэгтэй хүний зайлшгүй уух ёстой аминдэм эрдэс бодисын жагсаалтанд кальци багтдаг юм. Хэрэглэхдээ цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд өдөрт 10000 млгр, цэвэршилтийн дараа 1200-1500 млгр ууна. Өдрийн уух кальцаа хоёр тэнцүү хэсэгт хувааж, нэгийг нь өглөө, нөгөөг нь орой ууна.

2. Аминдэм D3

Аминдэм D3 нь бидний ууж буй кальцийг биед шингэхэд тусалдаг. Мөн хөхний хорт хавдар, яс сийрэгжилт, 1-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, түгээмэл склерозоос сэргийлдэг байна. Өдөрт 500 ОУН уухад кальцийн шингээлт, яс сийрэгжилт, цэвэршилтийн насныханд хангалттай. Харин хөгшин настай хүмүүс , цэвэршилтийн дараах насны хүмүүс 800 ОУН ууна. Харин өвчнөөс сэргийлэхийн тулд 1000 ОУН эмэгтэйчүүдэд хангалттай. Нарны туяанд гар хөл, биеийн арьсыг 15-20 минут ил гаргахад өдрийн аминдэм Д-г нарнаас авах болно.  

3. Төмөр

Төмөр дутагдлын улмаас үүсэх цус багадалт нь бодисын солилцоо болон энзимын энергийн солилцоонд хүчтэй нөлөө үзүүлдэг. Цэвэршилтийн өмнөх насны ба жирэмсэн эмэгтэйчүүдэд төмрийн хэрэгцээ нэн ихсэх бөгөөд жирэмсэн бус эмэгтэйчүүдээс даруй 2 дахин илүү хэрэгцээтэй болдог юм. Төмрийг хэрэглэхдээ цэвэршихийн өмнөх насандаа буй эмэгтэйчүүд өдөр бүр 18-20 мгр, жирэмсэн эхчүүд 27 мгр хэрэглэх нь зүйтэй. Эдгээрээс бусад эмэгтэйчүүд цусны шинжилгээний үндсэн дээр эмчийн зөвлөгөөгөөр зохих тунг хэрэглэж болно.

4. Индол-3 - карбинол /ИЗК/

ИЗК бол цэцэгт байцаа энэ төрлийн байцаануудад агуулагддаг бодис юм. Энэ нь хорт хавдраас сэргийлэх онцгой үйлчлэлтэй. Өдөрт 200-400 мгр ИЗК 3 сарын турш уух нь цмайн хүзүүний хорт хавдрын эхний шатанд үр дүн сайтай байдаг тул цэцэгт байцаа, брусел байцаа, хятад байцаа байнга хэрэглэж занших нь тустай.

5. Фолийн хүчил

Энэ бол В бүлгийн аминдэмийн нэг багаал шинэ эх үүсэх, нөхөн сэргээгдэхэд хамгийн чухал нөлөөтэй. Нэн ялангуяа ураг бүрэлдэж байх үед маш хэрэгтэй. Жирэмсний эхний саруудад болон жирэмснээс өмнө фолийн хүчил хангалттай ууснаар урагийн мэдрэл, нуруу нугас эрүүл бүрэлдэж бойжиход чухал нөлөөтэй. Үүнийг хэрэглэхдээ жирэмсэн хэ өдөрт 800 мгр фолийн хүчил уух хэрэгтэй бөгөөд аажим нэмж цаашдаа төрсний дараа 1000-2000 хүргэж болно. Харин цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өдөрт 400-800 мгр ууснаар зүрх судасны өвчнөөс сэргийлж чадна.

6. Л-Тианин 

Хэрэв та нойрондоо сайнгүй бол Л-тианин нь сайн нойртой амрах түлхүүр мөн. Энэхүү амин хүчил нь ногоон цайнд ихээр агуулагдах ба биемахбодийг тайвшруулж нойрыг сайжруулах мэдрэлийн нейрорансмитер гэгчийг бүтээх тоосго болдог. Бэлдмэлийг унтхаас 30 минутын өмнө уух ба эхлээд 30 млгр дараа нь 300 млгр болтол нэмэгдүүлж болно.

7. В витамин

В6 аминдэм бол сэтгэл гутралаас аврахаас гадна сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намжаадаг тустай агаад төрөл бүрийн серил буюу өглөөний хоол, загас, самрын тос, гадил, тахианы маханд агуулагдана. В12 нь ой тогтоолтыг сайжруулах ба өндөг, сүү, далайн хүнс, мах, өглөөний хоолонд арвин В аминдэмийн өөр нэг төрөл болох биотиныг өдөр бүр 2,6 млгр - ыг 6 сарын иурш уувал хэврэг хумс бат бэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top