Киви цус багадалтыг эмчилдэг

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 08

Гэрийн аргаан жимсийг ундаа болгох олон арга байдаг. Жимсээ шахаад л жүүс шүү дээ! Тэгвэл кивиний шүүс өдөр бүр уух ямар ач тустай талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Киви нь бусад модонд ургадаг жимснүүдтэй харьцуулахад хамгийн их С витамин агуулдаг жимс юм. Витамин С нь бидний мэддэгээр ханиад эмчлэхээс гадна өөр олон олон ач тустай. Хүний биеийг бүх төрлийн халдвар, үрэвслээс хамгаалдаг байна. Ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг маш хүчтэй нөлөөлж чаддаг аж. Мөн эрдэмтэд бөгшүүлж ханиалгах, шуухитнах зэрэг үед энэхүү жимсний нөлөө их байгааг тогтоожээ. Киви хэрэглэдэг хүмүүс астам хэмээх амьсгалын замын өвчлөл хүрэхээс хамгаалагдсан байдаг. Мөн зүрхний үйл ажиллагаа, нүдний хараанд ч сайн. Киви жимс идсэнээр цусны хлостренийг багасгаж,  цус бүлэгнэх өвчлөлөөс сэргийлдэг байна.

• Цус багадалт, аминдэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.

• Илүүдэл жинтэй хүмүүс ямар ч хоолны дэглэмтэй хослуулж болно.

• Холестерины хэмжээг бууруулах, өөх хайлуулах үйлчилгээтэй.

• Хавдар, зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулна.

• Зүрхний дутмагшил, даралт ихсэх өвнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу судасны хана,хялгасан судсыг бэхжүүлж судасны бөглөрөл, судасны нарийсал үүсэх эрсдлийг багасгана.

• Хоол боловсруулах үйл явц, бодисын болон уургийн солилцоог тогтворжуулна.

• Хоол идэсний дараа ходоод хорсох, хямрах тааламжгүй мэдрэмжээс ангижруулна.

• Бухимдал, сэтгэл гутрал зэргээс зайлсхийх, мэдрэлийн системийг аливаа ачаалалд дасан зохицох, тэсвэртэй байлгахад ач тустай.

• Хүний биенд хуримтлагдсан давсыг хөөх чадвартай тул бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.

• Тамирчдад бэлтгэл сургууль хийж ачаалал авсаны дараа хэрэглэхэд эрч хүчийг сэргээх ач тустай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыб(194.143.104.214) 2015 оны 02 сарын 12

хэрэгтэй мэдээ байна

0  |  0
Top