Залуусын амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хэт их стресс, ачаалалтай амьдрал дааврын үйл ажиллагааг “орвонгоор нь эргүүлж” байгаа учраас залуус маань өнөөдөр ээж, аав болж чадахгүй байгаа юм. Харин та энэ бүхнийг өдөр тутмын амьдралдаа үл ялиг өчүүхэн өөрчлөлт оруулснаар даван туулах бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Хувцаслалтанд анхаарах зүйлс
Эрдэмтэд эрчүүдэд хэт бариу өмд өмсөхгүй байхыг анхааруулж байна. Учир нь хэт бие барьсан өмд, дотуур хувцас нь төмсөгийг дарж, шахаж байдаг учир үрийн сувгийг бөглөх аюултай байдаг.
Усанд орох сайхан ч…
Өдөр бүр халуун усанд орж, саунд удаан суудаг эрчүүдийн эр бэлгийн эс /сперм/-ийн тоо буурдаг магадлалтай. Мөн түүнчлэн удаан зогсож ажилладаг, хүнд юм их өргөдөг, бөгсөн хэсгээрээ хэт дулаалдаг, хэтэрхий халуун усанд ордог, ойр ойрхон саунд удаан суудаг эрчүүдийн хувьд үргүй болох магадлал нэлээд өндөр гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна!
Бэлгийн харьцааны мөчлөл
Хамгийн гол нь олон удаа бэлгийн харьцаанд орох бус, хангалттай байх нь чухал. Ийм ч учраас мэргэжилтнүүд 7 хоногт 3 удаа бэлгийн харьцаанд орж байхыг хангалттай гэж үздэг. Ойр ойрхон бус, хол зайтай бэлгийн харьцаанд орох нь эр бэлгийн эсийн чанарыг өндөрсгөдөг гэдэг ч худлаа. Үнэн хэрэгтээ бол яг эсрэгээрээ. Удаан хүлээсэн эр бэлгийн эсийн чанар муу байна. Харин ч бэлгийн харьцааг тогтмол байлгаснаар эр бэлгийн эс шинэчлэгдэн чанаржиж байдаг. Мөн бэлгийн харьцааны байршил, жирэмслэх магадлал хоёрын хооронд ямар ч учлдаа холбоос байхгүй.
Эр бэлгийн эсийн тоо хэмжээ
Эр бэлгийн эс буюу спермийн тоо хэмжээ жирэмслэх магадлалд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэдтэй болохыг хүссэн хэрнээ амжилтанд хүрч хараахан чадаагүй эрчүүдийн хувьд сперм тоолох шинжилгээ өгөх боломжтой байдаг. Энэ шинжилгээгээр эр хүний спермтэй холбоотой бүхий л нарийн ширийн зүйлс гарч ирдэг. Энэ шинжилгээг зөвхөн эмнэлгийн орчинд эсвэл зориулалтын лабораторид хийх боломжтой байдаг.
Эрчүүдийн нас нөлөөлдөг
Эрэгтэй хүний нас спермийн чанарын хувьд чухал нөлөө үзүүлдэг. Ер нь эрэгтэй хүн 80 нас хүртлээ үр хүүхэдтэй болох чадвартай байдаг ч 35-аас дээш насны эрчүүд 25 настай эрчүүдийг бодоход эхнэрээ жирэмслүүлэх магадлал 50 хувиар дутуу байдгийг эрдэмтэд тогтоожээ. Өдөрт 4-ээс дээш цагаар гар утсаар ярьдаг, зөөврийн компьютер хэрэглэдэг эрэгтэйчүүдийн бие дэх спермийн тоо 30 хувиар буурдаг байна.
Тамхинаас гарч, кафейны хэрэглээг багасгах
Тамхи татах нь эрчүүдийн хувьд спермийн нягтралыг бууруулж, тоог нь багасгадаг бол эмэгтэйчүүдийн хувьд острегоны тоог бууруулж жирэмслэх хугацааг уртасгадаг. Түүнчлэн цэвэржилт дор хаяж 2 жилийн өмнө явагддаг. Тамхины хор уршигийг хүн бүр мэддэг ч гэлээ, тамхины хэрэглээ эрс буурахгүй байдаг нь хамгийн харамсалтай. Тэгвэл спермийн тоог 17 хувиар бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон байдаг.
Тамхинаас гадна согтууруулах ундаа байнга хэрэглэх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль алинд хор уршиг ихтэй. Хэдийгээр кафейн нь спермийг өдөөх үйлчилгээтэй ч, ойр ойрхон хэрэглэх нь нөхөж баршгүй хор уршигийг дагуулдаг аюултай. Согтууруулах ундаа бол төрөлхийн гажиг үүсгэх хамгийн том эрсдэл мөн.
Сэтгэгдэл ( 0 )