ДОХ-ын 182 дахь тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Өнгөрөгч нэгдүгээр сард ХДХВ буюу ДОХ-ын халдварын нэг тохиолдол манай улсад бүртгэгдсэн байна. Уг вирусээр өвчилсөн хүн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 45-49 насны эмэгтэй байсан байна. Ингэснээр манай улсад Лабораториор баталсан ХДХВ-ын халдварын 182 дахь тохиолдол болон бүртгэгдсэн талаар албаныхан мэдээллэж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт 814 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагдсанаас 49 хүнд БЗДХ илэрснийг эрүүл мэндийн байгууллагынхан хяналтандаа авчээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.116) 2015 оны 02 сарын 17

18 deesh nasnii Buh humuusiig shinjilgeend hamruulah heregtei

0  |  0
бид(112.72.13.30) 2015 оны 02 сарын 13

энэ чимээгүй тахал бидэн дунд хаана хүрч яваа бол доо, бурхан минь.

0  |  0
Top