Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уйланхай буюу киста юм.
Ерөнхий
Киста буюу уйланхай нь хагас шингэн зүйл агуулсан уут маягийн, нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг
Фолликулярын уйланхай – өндгөн эс нь єндгєвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хєндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч сунан уйланхай үүсдэг.
Шар биетийн уйланхай – харьцангуй ховор тохиолддог. Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ vйл явцад гажуудал vvссэн тохиолдолд уйланхай үүснэ.
Бусад. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд vvсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг /дермоид киста/ .
Зарим уйланхай жирэмсний сvvлийн хугацаатай адил хэмжээнд хvртэл томорч болдог.
Шалтгаан
Өндгөвчинд уулинхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагааны алдагдсаны улмаас болно. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас бас болдог.
Үр дагавар
Арван уйланхайны долоо нь vйл ажиллагааны нэг зvйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгvй бол томорч євдєлт vvсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед уйланхай нь нарийхан иштэй мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон ямар нэгэн бусад шалтгаанаас болон хөл нь мушгирах эрсдэлтэй бєгєєд энэ vед уйланхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уйланхай үхжиж, идээлэн хэвлийн хєндийд хагардаг. Энэ нь аюултай хvндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл vvсгэдэг. Тvvнээс гадна єндгєвчний уйланхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Нєгєєтэйгvvр хамгийн аюултай vр дагавар нь хорт хавдар болж хувирах явдал юм.
Шинж тэмдэг
Ер нь бол мэдэгддэггvй. Өөртөө уйланхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагvй. Энэ євчний vед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай vvссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Оношлогоо
Өндгөвчний уйланхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бєгєєд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцvv тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина. Мэс засалч хэвлийн хананд хэд хэдэн жижиг зvслэг хийгээд тvvгээр тусгай харааны багаж (лапароскоп) оруулж дотор эрхтнvvдийг нь томруулан хардаг. Өвчтєн хэвлийд нь маш хvчтэй євдєж буй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн тохиолдолд эмч нь өндгөвчний уйланхайн хагаралтыг мухар олгойн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн дайвруудын хурц үрэвсэлтэй андуурахгvй байх нь маш чухал. Учир нь тэдгээрийн шинж тэмдгийн илрэл нь хоорондоо маш тєстэй байдаг.
Эмчилгээ
Дааврын үйл ажиллагааны алдагдлаас vvссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Тэрбээр євчтєнд дааврын эм бичиж єгнє.
Хэрэв уйланхай vvссэн шалтгаан нь єндгєвчний vрэвсэл байх юм бол уйланхайны эсрэг эмчилгээ хийхийн ємнє үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нєлєєтэй байдаг.
Уйланхайг яаралтай авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана /хvйсний хавьд бага зэргийн зүсэлт хийнэ/. Зєвхєн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний vр дvн эргэлзээ тєрvvлсэн vед л хэвлийн хөндийг нээж авна.
Эмэгтэй хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Vзлэгт ороогvй тохиолдолд єндгєвчний уйланхай vvссэн эсэхийг тvvнийг хэт томорч хvндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгvй.
anagaah.mn
Сэтгэгдэл ( 2 )
commentoor eruul mendee asuudg humuusig burhan urshuugeeee\nuneheer uruvduj bna\n
Zarimdaa dawsagaar nileed ih owdolt ogdog bs zarim ved bieni yum olon hong irne enen ni uilanhai mon blu