Охид, бүсгүйчүүд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсныхоо дараа 72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалдаг эмийг уух нь элбэг байдаг.
Тэгвэл энэ эм нь эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн юм. Учир нь тус эм өндөр тунтай гормон агуулдаг бөгөөд өндгөн эс бүрэн боловсорч гадагшлахыг сааруулдаг. Ингэснээр сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг ба ялангуяа өндгөн эсийн боловсролт болоод умайд тогтсон өндгөн эс бэхлэгдэхийг дарангуйлдаг бэлдмэл учраас аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Уг эмийг хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсныхоо дараа байнга уух нь өндгөвчний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж гормоны өөрчлөлтийг үүсгэдэг. Ингэснээр эмэгтэйчүүдийн олон өвчинг үүсгэх үндэс болж өгдөг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Deerees umain huzuunii hort havdariin yavtsiig hurdasgadag shuu!