Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн цагаан сарын баярын ёслолын арга хэмжээнд оролцож байна. Ерөнхийлөгчийн өнөөдөр өглөө 08:00 цагт УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт Төрийн туганд хүндэтгэл илэрхийллээ. Дараа нь 08:05 цагт Төрийн хүндэтгэлийн гэр өргөөнд Төрийн золгох ёслол боллоо. Үүний дараа Ерөнхийлөгч ахмадын төлөөлөл есөн ахмадтай Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “А” танхимд золголт хийлээ. Харин Гандан тэгчинлэн хийдэд Монголын ард түмний буян заяаг даатгаж, мандал өргөх ёслол болж байна. Уг арга хэмжээнд ЕТГ, УИХ-ын ТГ, ЗГХЭГ-ын дарга нар оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )