Худалдаа үйлчилгээний байгууллагуудын баярын цагийн хуваарь

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 20

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-оос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд Шинийн 2 буюу 02 дугаар сарын 20–нд “УИД”, “Номин их дэлгүүр” –үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд шинийн 2 буюу 20-нд 10.00 -22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. 02 дугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00 -24.00 цаг, бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний  дэлгүүрүүд шинийн 2 буюу өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд шинийн 2 буюу өнөөдөр 10.00 -18.00  цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 21–ээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр болон хайпермаркет 02 дугаар сарын 19, 20, 21–нд амраад, 02 дугаар сарын 22–оос  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 26–ныг дуустал  амарна. 02 дугаар  сарын 27–оос эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 19-с эхлэн 02 дугаар сарын 23–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд  02 дугаар сарын 20 -22-ыг дуустал амраад, 02 дугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.    

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 20 -25-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 19 -23–ныг дуустал амраад, 02 дугаар сарын 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд 02 дугаар сарын 20, 21–нд  амраад, 02 дугаар сарын  22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top